KHANUUL.nutag.mn

Бага насны хүүхдийг мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа
Гол мөрөн, нуурын мөс зузаарч байгаа ч мөсний даац хүн, мал, автомашин явах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Түүнчлэн нэг нуурын өөр өөр хэсэг болон голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхаарууллаа.

Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явган болон автомашинаар зорчихгүй байх, бага насны хүүхдийг мөсөн дээр тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

СОНГУУЛЬ: Гуравдугаар сард Ерөнхийлөгчийн суудалд "хэн" залрах вэ?
У.Хүрэлсүхийг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын тогтоолоор Ерөнхийлөгчөөс чөлөөлөв. Одоо  түүний суудалд хэн залрах вэ? гэдэг сонгуульт ажил хэдийнээ хөшигний ард эхэлжээ.

Харин Төрийн тэргүүний үүргийг УИХ-ын дарга С.Бямбацогт шинэ Ерөнхийлөгч тодортол хавсран гүйцэтгэх юм. 1993 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгууль ээлжит сонгууль болсон. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ дуусгавар болохоос өмнө ажлаа хүлээлгэж өгсөн анхны хүнээр тодров.

Ингэснээр, УИХ яаралтай Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, сонгуулийн тов тогтоох хуулийн зохицуулалттай.

Үндсэн хууль: Гучин долдугаар зүйл.

2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль: 4 дүгээр зүйл

4.2.2."ээлжит бус сонгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд явагдах сонгууль

Эл хуулийн дагуу бол санал хураалтыг хамгийн ойрын хугацаанд буюу гуравдугаар сарын 19-нд товловол намууд нэр дэвшүүлэх ажиллагааг хоёрдугаар сарын 7–9-нд явуулах болж байгаа юм. Нэр дэвшигчид гуравдугаар сарын 3-нд үнэмлэхээ авч, сурталчилгаа гуравдугаар сарын 18-ны 00:00 цагт дуусна. Санал хураалтыг хоёрдугаар сарын эхээр товловол нэр дэвшүүлэх ажиллагаа 12 дугаар сарын сүүлээр эхэлнэ. Аль ч хувилбараар намууд нэр дэвшигчээ 12 дугаар сарын сүүлээс хоёрдугаар сарын эхэн хүртэлх хугацаанд тодруулах шаардлагатай.

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан бусаар тодорч, олон хүн ил, далд нэр дэвшихээ илэрхийлээд байсан билээ.  Тухайлбал, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Ганбат нарын гишүүд өрсөлдөхөө зарлаад байгаа бол МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Занданшатар, Ж.Энхбаяр нарын хүмүүс өрсөлдөнө хэмээсэн.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай таван нам оролцох эрхтэй. Тиймээс МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэсэн намууд УИХ-ын сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлж, оролцох уу, аль эсвэл аль нэг намтай хамтран оролцох уу гэдэг нь одоогоор шийдэлд хүрээгүй байна.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.7-д ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар заасан байдаг.

"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"
Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ. Иймд 2026-2027 оны өвөлжилтийн төлөв байдал, болзошгүй эрсдэлийн талаарх тодруулга мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Д.БААСАНСҮРЭН: ӨМНӨХ ЗУДТАЙ ЖИЛҮҮДИЙНХЭЭС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛНО

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа

-Мэргэжлийн байгууллагуудаас өвөлжилтийн төлөв байдлын хэрхэн тооцоолж байна вэ?

-Эрсдэлийн үнэлгээгээр зун гантай байсан аймгуудад зудын хүндрэл үүсэх эрсдэл байна.  Тухайлбал, энэ зун баруун аймгуудаас Ховд, Завхан, Говь-Алтай аймаг, хангайн бүсээс Баянхонгор, Өвөрхангай, говийн бүсэд Өмнөговь, Дундговь мөн Сүхбаатар, Дорноговь аймагт зуншлага тааруу байсан. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн даац муу, 20-30 хувьд бэлчээрлэх боломжтой, гантай байсан.

Мөн агаарын температур өмнөх зудтай жилүүдийнхээс -5 хэмээр хүйтэн байх тооцоолол гарсан. Ялангуяа, 2026 оны арванхоёрдугаар сар, 2027 оны нэг, хоёрдугаар  сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх нөхцөл байдал баруун болон төвийн бүсийн аймгуудад ажиглагдаж байна.

Энэ жил төвийн болон зүүн  бүс, говийн аймгуудын нутгаар хур тунадас их орох төлөвтөй байгаа. Үүнтэй холбоотойгоор дээрх аймгуудад үүсэж болзошгүй эрсдэлийг тооцоолж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

– Зудын эрсдэлтэй аймаг, сумдын талаар нарийвчилсан мэдээлэл өгвөл?

-Зудын эрсдэлийн үнэлгээгээр 8 сум нэн өндөр эрсдэлтэй, 35 сум өндөр эрсдэлтэй байгаа. Ялангуяа, Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Сагил, Малчин, Наранбулаг, Цагаан хайрхан суманд зудын өндөр эрсдэлтэй байна. Мөн Хангайн нуруугаа дагасан Завхан аймгийн хойд сумд өндөр эрсдэлтэй.  Том зургаар нь тайлбарлавал, баруун таван аймаг,  жил бүр туурайн зудтай, бэлчээрийн даац муу байдаг Баянхонгор, Өвөрхангай аймаг, нэмээд Сүхбаатар Дорноговь,  Дундговь, Өмнөговь аймгууд зудын эрсдэл өндөр,  малын хорогдол илүү гарч болзошгүй.

-Үргэлжлэн орж буй цас малчдад багагүй бэрхшээл авчирч байна. Цаашид хур тунадас хэр орох бол?

– 2023-2024 онд тохиосон зудыг төмөр буюу шилэн зуд гэж томьёолдог. Яг өдийд буюу арваннэгдүгээр сард цас их орсон. Ялангуяа баруунаас чиглэлтэй хур тунадасны хэмжээ нэмэгдэж, эргэж дулаарч хайлан, улмаар шилэн зуд болсон. Энэ үед мөсөн бүрхүүл тогтож, мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл үүсдэг. Олон малчин шилэн зудын эрсдэл дахин үүсэж болзошгүй байгааг хэлж байна. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдэлийн үнэлгээ ч ийм эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байгаа.

Арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад өвөлжилтийн хүндрэл нийт нутгийн 8 хувьд  нэн их, 18 хувьд их байна.

Харин 34 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг, 16 хувьд хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал, мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй.

Өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 17 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Гэнэтийн аюулт  үзэгдэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан 20 гаруй цаг үргэлжилдэг цасан шуурга болох эрсдэл өндөр.

Цаашид  хур тунадасын хэмжээ нэмэгдвэл мал идээшлэх боломжгүй болж,  отор нүүдэл хийхэд хүндрэл учирна. Тийм учраас зудын эрсдэлтэй аймаг, орон нутгийн удирдлагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж,  хаагдаж болзошгүй зам давааны нөхцөл байдал дээр онцгой анхааран иргэдийн зорчих хөдөлгөөнийг боогдуулахгүй байх хэрэгтэй. Ялангуяа, отроор яваа иргэд, малчдын аюулгүй байдлыг хангах, аймаг хоорондын хяналт, уялдаа холбоог анхаарах шаардлагатай.

Ерөнхийдөө ирэх арванхоёрдугаар сараас 2027 оны  хоёрдугаар сарын хооронд нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Иймд малчид ч болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангах, хашаа сараавчаа базаах зэргээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь чухал.

НИЙТ СУМДЫН  87.8 ХУВЬ ДУНД, ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮВШНИЙ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээр Монгол Улсын 330 сумын 87.8 хувь буюу 290 суманд дундаас дээш түвшний зудын эрсдэлтэй гэх дүн гарчээ.  Тухайлбал, “Маш их” эрсдэлтэй 8 сум, “Их” эрсдэлтэй 35 сум, “Дунд” эрсдэлтэй 247 сум, “Бага” эрсдэлтэй 40 сум байна.

Харин аймгуудын зудын эрсдэлийг оноогоор тооцоход Баян-Өлгий, Хөвсгөл тус  7, Говьсүмбэр 7.2 гэсэн үзүүлэлттэйгээр "Их" буюу улбар шар түшинд байгаа бол Хэнтий 1.47, Орхон 1.48 үзүүлэлтээр бага буюу ногоон түвшинд бүртгэгдсэн байна.  Бусад аймгууд "Дунд эрсдэлтэй"  буюу шар түвшинд үнэлэгджээ.

Зудын  “Маш их” эрсдэлтэй 8 сум:

Баян-Өлгий,  Алтай

Баян-Өлгий,  Цэнгэл

Баян-Өлгий,  Ногооннуур

Баян-Өлгий,  Өлгий

Баян-Өлгий,  Буянт

Баян-Өлгий,  Сагсай

Баян-Өлгий,  Улаанхус

Завхан, Тэс

https://news.mn/r/2900110/

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүрэг болон эд хөрөнгөө хамгаалах зорилгоор малчид, иргэдийг дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Тодруулбал, малчид малаа тогтмол тоолж, бүртгэл хөтлөхөөс гадна малын им, тамга, зүс, содон шинжийг тодорхой бүртгэх шаардлагатай. Мөн бэлчээр, хотонд байгаа малдаа тогтмол хяналт тавьж, танихгүй хүн болон сэжигтэй автомашины хөдөлгөөнд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Түүнчлэн малаа бусдад шилжүүлэх, худалдахдаа холбогдох баримтжуулалтыг заавал хийж хэвших нь зүйтэй. Мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхаарууллаа.

Малаа хамгаалах нь амьжиргаа, өмч хөрөнгөө хамгаалж буй хэрэг юм.

Иймд малчид, иргэд сонор сэрэмжтэй байж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Сэжигтэй үйлдэл, мал хулгайлах гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдээлээрэй.

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөдлийг өнөөдөр албан ёсоор УИХ-д өгнө. Пүрэв гарагт болох УИХ-ын чуулганаар эцэслэн шийдэх байх
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр сэтгүүлчдийн асуултад хариулж, Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ өнөөдөр УИХ-д хүргүүлнэ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна.

УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч огцрох нөхцөл бүрдэнэ. Ерөнхийлөгчийн албан тушаал суларсан тохиолдолд дараагийн сонгууль болж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг түр хэрэгжүүлнэ.

УИХ-аар асуудлыг шийдвэрлэснээс хойш дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулна. Өнөөдөр УИХ-ын даргатай уулзаж, холбогдох асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээн мэдэгдлээ.

Нөөцийн мах бэлтгэх тогтолцоог шинэчилж, 10.8 мян.тн мах нөөцлөх боломж бүрдээд байна
Нөөцийн мах бэлтгэх тогтолцоог шинэчилж, одоогийн байдлаар 10.8 мянган тонн мах нөөцлөх боломж бүрдээд байна

Өнгөрсөн хавар зарим аж ахуйн нэгж махыг орон нутгаас бус захаас бөөндөн авсан, бэлтгэсэн махаа зах зээлд бүрэн нийлүүлээгүй зэрэг алдаа гарсныг давтахгүйн тулд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж буйг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглэлээ. Засгийн газрын тогтоолоор 2027 оны хаврын хэрэгцээнд зориулж нийслэлд 15–20 мянган тонн мах нөөцлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд санхүүжилтийг гурван эх үүсвэрээр шийдвэрлэж байна.

Тодруулбал, арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр 13 аж ахуйн нэгжид 86.7 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдаж, 4,422.9 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан бол өөрийн хөрөнгөөр 4 аж ахуйн нэгж 1,580.0 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Ийнхүү нийт 17 аж ахуйн нэгж 6,002.9 тонн мах бэлтгэхээр ажиллаж байгаагаас одоогоор 3,091.0 тонныг агуулахад татан төвлөрүүлж, зээлийн гэрээт үүргийн гүйцэтгэл 69.8 хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр мах бэлтгэж буй “Дөмөг хүнс” ХХК-ийн агуулахад очиход гэрээнд заасан 510.2 тонн махыг татан төвлөрүүлээд бүрдэж байлаа. Түүнчлэн бондын эх үүсвэрээр 6 аж ахуйн нэгж 4,800.0 тонн мах бэлтгэх хүсэлт Нийслэлд ирүүлсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт 10,802.9 тонн нөөцийн мах бүрдүүлэх боломж бүрдээд байна.

Нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг цаг алдалгүй бэлтгэх, арилжааны банкуудын хөнгөлөлттэй эх үүсвэрээр дэмжих, түгээлт болон борлуулалтын шат дамжлага бүрийг ил тод, хатуу хяналттай зохион байгуулахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Мөн махны борлуулалтын цэгүүдийг иргэдэд ойр, хүртээмжтэй байршуулахад анхаарч ажиллахыг даалгав.

Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийнхаа нөөцийн махыг цаг алдалгүй бүрдүүлж, иргэдийг хямд, чанартай хүнсээр тасралтгүй хангах үүргээ бүрэн биелүүлж ажиллах шаардлагатайг сануулав.

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв
Урдын гаалийн газраас мэдээлснээр, Баяннуур хотын гадаад худалдааны нийт хэмжээ энэ оны эхний гурван улиралд түүхэн дээд амжилтаа дахин шинэчилж, 59.58 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Өвөр Монголын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 28.7 хувийг эзэлж, бүс нутагтаа тэргүүлэх байр сууриа хадгалжээ.

19-ний өдөр Ганцмод боомтын хяналт, зохицуулалттай ачааны талбай дахь байгаль орчинд ээлтэй нүүрсний агуулахад Урдын гаалийн ажилтнууд импортын нүүрснээс дээж авах ажиллагаа явуулж байв. “Энэ овоолгод 1,675 тонн нүүрс байна. Бид үүнийг урт хэлбэрийн 26 ажлын хэсэгт хувааж, хэсэг бүрийг хөндлөн чиглэлд таван жижиг хэсэгт хуваана. Дараа нь санамсаргүй түүврийн аргаар гурван жижиг хэсгээс дээж авч, нийт 78 дэд дээж бүрдүүлдэг” хэмээн дээж авагч Люжя хэлэв.

Тэрээр бас “Тээврийн хэрэгсэл олон, ачаа их, тээвэрлэлтийн багцын тоо ч олон, агуулахын нөөц их байдаг. Тиймээс ачааг хурдан нэвтрүүлэхийн тулд бид ажиллах хүчээ нэмэгдүүлж, ачааны талбайд очиж дээж авах давтамжаа өсгөн, шалгалт хүлээх хугацааг богиносгож, ачааг гадагш тээвэрлэх үр ашгийг дээшлүүлэн, тээвэрлэлтийг саадгүй явуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж тайлбарлав.

Энэ үед үрийн цөмт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын идэвхтэй улирал дахин эхэлжээ. Хангин хойд хошууны Чаншы хүнсний ХХК-ийн үйлдвэрлэлийн цехэд автоматжуулсан тоног төхөөрөмжүүд тасралтгүй ажиллаж, хулууны үрийг өнгөөр ялгах, салхиар цэвэрлэх, хольц бохирдлыг арилгах, ариутгах зэрэг дамжлагаар боловсруулсны дараа уутлан битүүмжилж, хайрцаглан савлаад гадаадын зах зээлд нийлүүлж байна.

Тус компанийн ерөнхий менежер Бай Инцүнь хэлэхдээ: “Захиалга их, борлуулалтын зах зээл өргөн байна. Эхний гурван улирлын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн байна. Манай бүтээгдэхүүн Европ, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Азийн орнуудад хүрч байгаа бөгөөд Латин Америк зэрэг шинээр хөгжиж буй зах зээлд ч нэвтрээд байна” гэв.

Баяннуур хот газарзүйн байршил болон үйлдвэрлэлийн давуу талаа бүрэн ашиглаж, Өвөр Монголын өндөр түвшний нээлттэй хөгжлийг урагшлуулж байна. Энэ онд Урдын гааль “ухаалаг боомтын бүтээн байгуулалт”-д голлон анхаарч, их дата, “хиймэл оюун ухаан + гааль” зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, хяналт шалгалтын үр ашиг, чанарыг дээшлүүлж, Ганцмод боомтоор дамжин өнгөрөх ачаа барааны гаалийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлжээ.

Үүний зэрэгцээ шинэ соргог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орон нутгийн хяналт шалгалтад зориулсан ногоон сувгийг нээж, аж ахуйн нэгжүүдэд зах зээлээ төрөлжүүлэн өргөжүүлэхэд тусалснаар Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээг тогтвортой хадгалах, бүтцийг оновчтой болгоход хүчтэй түлхэц өгч байна.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : inews.nmgnews.com.cn

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа
2026 оны эхний гурван улиралд Ганцмод боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн хэмжээ 38.156 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 29.3 хувиар өсжээ. Худалдааны нийт үнийн дүн 64.5 тэрбум юаньд хүрч, 55.4 хувиар нэмэгдсэн байна. Экспорт, импортын ачааны хэмжээ болон үнийн дүн хоёулаа өнгөрсөн оны мөн үеийн түүхэн дээд амжилтыг шинэчилжээ.

Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явагдаж буй талбай

Ганцмод боомт нь Хятад, Монгол хоёр улсын хоорондох ачаа тээврийн хэмжээгээр хамгийн том авто замын боомт юм. Мөн Монгол Улсаас нүүрс, зэсийн баяжмал, манганы хүдэр зэрэг ашигт малтмал импортлоход хамгийн тохиромжтой, гаалийн бүрдүүлэлт хийхэд дөхөм хуурай замын коридорын нэг билээ.

Хуурай газрын хилийн боомтод түшиглэсэн үндэсний хэмжээний логистикийн зангилаа болохын хувьд тус боомтын эрчим хүчний тээврийн коридорын стратегийн ач холбогдол улам тодорч байна. Тус боомтоор импортолж буй коксжих нүүрсний хэмжээ улсын нийт коксжих нүүрсний импортын 28 хувийг, зэсийн баяжмалын импорт улсын нийт зэсийн баяжмалын импортын 6.3 хувийг тус тус эзэлж байна. Ийнхүү тус боомт нь Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулах, зэсийн баяжмалын импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхэд чухал нэмэлт дэмжлэг болж байна.

Үүний зэрэгцээ тус боомтын экспортын хэмжээ тасралтгүй нэмэгдэж, экспортын бүтэц улам оновчтой болжээ. Дотоодод үйлдвэрлэсэн хүнд даацын инженерийн өөрөө буулгагч автомашин, барилгын материал, цахилгаан эрчим хүч, мөн Хятадын төв болон зүүн бүс нутгаас нийлүүлсэн жимс, хүнсний ногоо зэрэг бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу их хэмжээгээр экспортолж байгаа нь хоёр улсын гадаад худалдааны цар хүрээг улам өргөжүүлж байна.

Энэ оноос хойш Урдын гаалийн газраас “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд ухаалаг боомт байгуулах гол зорилтуудад төвлөрч, ухаалаг хяналт, зохицуулалтын шинэ хувилбаруудыг идэвхтэй нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, “ухаалаг шалган нэвтрүүлэх хаалга” болон хил дамнасан автомат удирдлагат тээврийн хэрэгслийн (AGV) ухаалаг диспетчерийн системийг ашиглалтад нэвтрүүлснээр шалган нэвтрүүлэх хаалга автоматаар өргөгдөж, тээврийн хэрэгслийг секундын нарийвчлалтайгаар шалган нэвтрүүлэх боломж бүрдэж, гаалийн бүрдүүлэлтийн хурд нэмэгджээ.

Мөн үйл ажиллагааны хяналт, удирдлагын төв байгуулж, их дата, “хиймэл оюун ухаан + гааль”, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг технологийг ашиглан алсын зайнаас зохицуулалт, удирдлага хэрэгжүүлж байна. Ингэснээр хяналт шалгалтын чанар, үр ашгийг дээшлүүлж, боомтын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ гаалийн бүрдүүлэлтийг илүү шуурхай, саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : inews.nmgnews.com.cn

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/
ХКН-ын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн баталсан“Намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулахтай холбоотой зарим чухал асуудлын тухай ХКН-ын Төв хорооны тогтоол”нь гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, намыг бүх талаар, чанд засах ажлын улс төрийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр тус тус зохицуулалт хийв.

Нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох:

Намын хороо (Намын удирдах баг)-ноосбүх талаар хяналт тавих.

Намын дотоод хяналтын журмыг шинэчлэн найруулах.

Сахилга батбайцаах байгууллагын хяналт, Хянан байцаах байгууллагын хяналт, томилсон байгууллагын хяналт болон шалгалтын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх.

Сум , хошуу шяний шатны хяналтын нөөц болон хүчийг үр дүнтэй ашиглаж,  анхан шатны хяналтын тогтолцоог сайжруулах.

Намын дотоод хяналтыг бусадхяналттай гүнзгий уялдуулан нэгтгэж, үр ашигтайгаар зохицуулах замаар хяналтын нэгдмэл, хүчирхэг тогтолцоог бүрдүүлэх.

Намын шалгалтын ажлын талаарх удирдамж, чиглэлийг бүх талаар хэрэгжүүлэх.

Намыг бүх талаар, чанд  засах ажлын улс төрийн хариуцлагыг хэрэгжүүлэх:

Намын удирдлага ба засаглалынажлын хариуцлагын тогтолцоо хэмээх "зангилаа"-г сайтар атгаах.

Бүх шатны Намын хороо (намын удирдах баг) санаачилгаасаа, нягт нямбай ажлаа хийж,удирдах үүрэг хариуцлагаа биелүүлэх.

Хошуу шянийшат болон түүнээс дээш шатны намын хороо ( намын удирдах баг) өөрсдийн удирдах бүрэлдэхүүнд багтах гишүүдээс жилд дор хаяж нэг удаа намын удирдлага ба засаглалын ажлын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж ирсэн талаарх тайланг сонсох үүрэгтэй.

4.Бүх шатны Сахилга бат байцаах хороо (Томилсон  Сахилга бат байцаах, Хянан байцаах баг) хяналт тавих үүргээ үр дүнтэй биелүүлэх.

Намын хорооны бүх хэлтэс, нэгжүүд өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлж, үр дүнтэй хамтран ажиллах.

Удирдах боловсон хүчнүүд, ялангуяа өндөр албан тушаалтнууд өөртөө хатуу шаардлага тавьж, үүрэг хариуцлагаа чин сэтгэлээсээ биелүүлэн, өөрийн харьяа албан тушаалтнуудаа хяналт тавих ёстой.

Бүх шат, бүх салбарт намын байгуулалтын ажлыг бодит байдалд тулгуурлаж, бодитой үр дүнд хүрэхэд анхаарлаа хандуулах.
8. Хариуцалгын хэрэгжилтийн үнэлгээний механизмыг улам оновчтой болгох.

Редактор : Т.Шинэцэцэг

Эх сурвалж : news.cn

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна
Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна.Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлж, Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгах нь —Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна.

Олон улсын мэргэжилтнүүд Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг анхааралтай ажиглаж байна. Тэдний үзэж буйгаар тус бүгд хурал бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг тууштай сайжруулахад голлон анхаарч байгаа нь Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгаж, ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг үргэлж хүлээхэд чухал ач холбогдолтой.

Оросын Шинжлэх ухааны академийн Хятад болон орчин үеийн Азийн судалгааны хүрээлэнгийн Дэлхийн улс төр, стратегийн шинжилгээний төвийн захирал Захлязминская:

- Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурал бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа нь намын байгуулалтын ажлыг чухал түвшинд сайжруулж буй хэрэг    юм. Хятадын Коммунист Нам өөрийгөө ариусгах, өөрийгөө боловсронгуй болгох, өөрийгөө шинэчлэх чадавхаа тасралтгүй бэхжүүлж байгааг бид өндрөөр үнэлж байна. Энэ нь Хятадын Коммунист Намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгах баталгаа болж чадна.

Сербийн Белградын их сургуулийн туслах профессор Стекич:

- Би Хятадын Коммунист Намын Төв Хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлыг маш их анхаарч байна. Энэ хурал Хятадын Коммунист Намын хөгжлийн шинэ үе шатыг нээх болно. Дарга Ши Жиньпин өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх нь Хятадын Коммунист Нам түүхэн дэх засаглал мандаж, доройтох мөчлөгөөс гарах хоёр дахь хариулт гэдгийг олон удаа онцлон тэмдэглэв. Энэ нь Хятадын Коммунист Нам ард түмнийхээ төлөө сэтгэл тавьж, ард түмний аз жаргал, үндэстний сэргэн мандалтын төлөө ямагт хүчин чармайлт гаргаж байдгийг харуулж байна.

Азербайжаны “Хятадын санаачилга, хөгжил, соёлын судалгааны төв”-ийн захирал Гасимов:

- Дарга Ши Жиньпин алсын хараатайгаар Хятадын Коммунист Намын өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх үйл явцыг Хятадын онцлогтой социалист модернизацыг дэмжих зорилготой нягт уялдуулав. Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхийн ач холбогдол нь намын дэвшилтэт шинж чанарыг хадгалахад оршино.     Үүнийг улс орны хөгжил, ард түмний сайн сайхан байдлаар хэмжих ёстой. Хятадын Коммунист Намын төр улсыг удирдан засаглах туршлага бусад улс оронд үлгэр дуурайл болохуйц юм.

Бразилын Хятадын асуудал судлалын төвийн захирал Линс:

- Хятадын Коммунист Нам өөрийгөө хувьсгалчлан шинэчлэх зоригтой байж, дэвшилтэт шинж чанараа ямагт хадгалан, намын байгуулалтыг бүх талаар сайжруулсаар ирлээ. Энэ нь ард түмнийг төвд тавьсан засаглалын үзэл баримтлалыг мөн илэрхийлж байна. Ийм үйл ажиллагаа нь Хятадын онцлогтой социалист модернизацыг ахиулж, ард түмэнд аз жаргалтай амьдрал авчрахын зэрэгцээ Латин Америкийн орнуудад үнэтэй туршлага болж байна.

Унгарын Ерөнхий сайд асан Медьеши:

- Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Дөрвөн бүх талын” стратегийн зохион байгуулалт нь Хятадын үндэсний нөхцөл байдалтай бүрэн нийцэж байгаа бөгөөд бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэх нь түүний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь Хятадын Коммунист Нам ард түмний эрх ашгийг чухалчлахын зэрэгцээ ардчиллын бүтээн байгуулалтыг сайжруулахад мөн анхаарч байгааг харуулж байна. Бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг тууштай дэмжих нь Хятадын ирээдүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болно.

Танзанийн улс төрийн шинжээч Шайо:

- Дарга Ши Жиньпин ер бусын зориг, шийдэмгий байдлыг харуулж, Хятадыг зөв замаар удирдан чиглүүлж байна. Тэрээр бүх талыг хамарсан, хатуу чанд сахилга баттай намын удирдлагыг хэрэгжүүлэхийг дэвшүүлж, намын сахилга батыг чангатган, улс төрийн удирдан манлайлах чадавхыг бэхжүүлснээр Хятадын Коммунист намыг цаг үеийн хөгжлийн тэргүүн эгнээнд ямагт байлгаж, Хятадыг ихээхэн амжилтад хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Редактор : Д.МӨЧИР

Эх сурвалж : www.cctv.com