Эдийн засаг - KHANUUL.nutag.mn

Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм.

Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлаар Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байдаг. Уулзалтаар махны хангамж болон үнийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан ба төрөөс татаас авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлагыг компаниудын зүгээс тавьсны дагуу өнөөдрөөс эхлэн махны жижиглэнгийн үнэд дараах өөрчлөлт орохоор болсон юм. Тодруулбал,

Үхрийн мах: 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг (3,000 төгрөгөөр нэмэгдсэн)

Хонины мах: 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг (2,000 төгрөгөөр нэмэгдсэн)

Хотын захирагчийн зүгээс махны үнэ үүнээс цааш дахин нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн нөөц нь 4 болон 5 дугаар сарын хэрэгцээг бүрэн хангана гэдгийг онцоллоо.

АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ
Бензин шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр, "АИ92 бензин дээр үнэ нэмэгдэх асуудал яригдаагүй. Цаашид хоёр сараас хойш Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, газрын тосны үнээс хамаарсан нөхцөл байдал яригдана. АИ-92-с бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхээр болсон. Аж ахуйн нэгжүүд маань нийгмийн хариуцлагын хүрээнд хаврын тариалалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан 10.000 тонн бүтээгдэхүүнийг үнэ нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ гэж тохирсон. 300 төгрөгөөр нэмэгдэх асуудал өнөө маргаашдаа хэрэгжээд явна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ орнуудад үнэ өсөж байгаа хомсдол тодорхой хэмжээнд бий болж байгаатай холбогдуулан үнээ тодорхой хэмжээнд нэмээд явахаас өөр аргагүй" гэлээ.

Үндсэн цалингийн дундаж 2.5 сая төгрөг байна
Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр улирлын дараах дундаж болон голч цалингийн хэмжээг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 54.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 827.5 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх улирлаас 174 (0.4%)-өөр нэмэгдэж, харин ажиллагчдын тоо 8.0 (1.0%) мянгаар буурчээ.

Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад уул уурхай, олборлолт, барилга болон боловсролын салбарын ажиллагчид 0.9-2.1 (1.7%-4.5%) мянгаар буурсан нь нөлөөлжээ.

Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая төгрөг, голч цалин 2.4 сая төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2.5 сая төгрөг байна. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 163.9 (6.0%) мянгаар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны эцэст 235.8, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 145.3 байна. Бодит цалингийн индекс өмнөх улирлаас 3.9 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин болон голч цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдынх хамгийн өндөр, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага хэвээр байна.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин 5.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 86.9 хувиар өндөр, харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдынх 1.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 34.9 хувиар бага байгаа аж.

Бодит цалингийн индексийг 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өмнөх улиралтай харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх хамгийн их буюу 13.3 хувиар нэмэгдсэн бол үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа болон үйлчилгээний бусад салбарынх хамгийн их буюу 5.3-26.4 хувиар буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.8-4.9 хувиар их бол Баруун, Зүүн, Хангайн бүсэд 4.2-17.4 хувиар бага байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 35.8-554.7 (1.2%-19.3%) мянган төгрөгөөр их байна. Харин бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 311.7-1461.4 (10.8%-50.8%) мянган төгрөгөөр бага байгаа юм.

Нэрлэсэн цалин: Хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.

Бодит цалин: Нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.

Голч цалин: Ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин буюу голч цалин байх бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэнэ.

Алтны үнэ 4900 доллароос давлаа
Чикагогийн таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1,3 хувиар өсөж, нэг унц нь 4900.6 ам.долларт хүрчээ. Мөн Нью-Йоркийн таваарын биржид болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 ам.долларт хүрсэн байна.

Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, долларын ханш сулрах магадлал, Төв банкууд нөөцөө төрөлжүүлж, нөөц дэх доллароо багасгаж, алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа зэргээс шалтгаалан алтны үнэ тасралтгүй өссөөр байна гэж шинжээчид дүгнэжээ.

Үнэт металлын зах зээлд оролцогчдын Лондоны холбооноос явуулсан санал асуулгад хамрагдсан шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос давна гэдэг нь нэгэнт тодорхой болсон байна. Тухайлбал, ICBC Standard bank-ны стратегийн шинжээч Жулиа Ду-гийн таамаглаж байгаагаар бол, алтны үнэ энэ онд дунджаар 6050 доллар/унц орчимд хэлбэлзэх ажээ.

Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ өсөлттэй байна
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах орон сууцны нэгдсэн үнийн тарифыг Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын байдлаар танилцууллаа.

Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ таван сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн Хан-Уул дүүрэгт 7.3 хувь буюу 342 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үнийн дүнтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 4.4 хувь буюу 145 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үнийн дүнтэй байгаа аж.

Харин хуучин орон сууцны тухайд, хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.06 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу таван сая төгрөгийн үнэтэй байна.

ҮСХ: Өнгөрсөн долдугаар сарын байдлаар улсын төсөв 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа
Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 8,1 хувьтай гарлаа. Өнгөрсөн сарын байдлаар барааны бүлгийн үнэ жилийн 5.4 хувиар өссөн бол үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн сард улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 16,6 их наяд төгрөг болж, ӨОМҮ-ээс 6.1 хувиар буурчээ. Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 16,9 их наяд төгрөгт хүрч, 10,7 хувиар нэмэгджээ. Ингэснээр өнгөрсөн сарын байдлаар төсөв 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

Төсөв алдагдалтай гарахад нүүрсний экспорт буурса1н нь голлон нөлөөлжээ. Нөгөө талд өрхийн орлого 1,9 сая төгрөг болж, ӨОМҮ-ээс 138 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Орон сууц, ус болон цахилгааны үнийн өсөлт инфляц нэмэгдэхэд нөлөөлжээ
Банкны холбоо банкнуудын санхүүгийн үзүүлэлт, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Тус холбооны тайланд дурдсанаар инфляцын өсөлтийн хурд аажмаар саарч нэг оронтой тоонд хүрсэн ч цаашид өсөх хандлагатай байгаа аж. Дотоодын хүнс тэр дундаа мах болон гурилын үнийн өсөлт нь инфляц нэмэгдэхэд нөлөөлж буй. Мөн цахилгаан, эрчим хүчний үнийг сүүлийн улиралд нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор орон сууц, ус болон цахилгааны үнийн өсөлт нь инфляц нэмэгдэхэд нөлөөлжээ. Цалин, тэтгэврийн өсөлт нь бараа, бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцын түвшин нэмэгдэх суурь шалтгаан болж байгааг тэмдэглэсэн байна.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг ярина
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүд сэргээгдэх эрчим хүч, цахилгааны үнэ тарифын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр гоё сайхан зүйл яриад байдаг. Эдийн засгийн бүтцийг нь цааш нь яг яах ёстой юм бэ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Олон жил халамжийн байдлаар явж ирсэн нь үнэн. Үнэ чөлөөлөх асуудал дээр олон сорилт хүндрэл байна. Сонгуулиар асуудал болчихож магадгүй гээд Баян-гийн цахилгаан станцын асуудал бас л дарагдсан. Одоо "Бөөрөлжүүт" дээр ч гэсэн үнийн асуудлыг нилээн ярилаа. Бид нар ороод ирсэн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Үнэ чөлөөлөх асуудлыг ярьж эхэлнэ. Хамгийн эхэнд бид жилийн чадал 12 хувьтай байгааг гүйцээх шаардлага байна. Бид чадлаа гүйцээж чадахгүй, хүндхэн нөхцөлд байгаа. 2017 онд ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр орж ирсэн байдаг. Ийм өндөр үнээр нийлүүлнэ гэж өдөр болгон л орж ирж байна. Ашиглалтад орох тусгай зөвшөөрлөө хүлээж байгаа газрууд бий. Би гэхдээ нэгд нь ч зөвшөөрөл өгөөгүй л байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Цаашид гэрээндээ уян хатан нөхцөл оруулах арга бий юу. Эрчим хүчний үнийг чөлөөлөхийн тулд өрсөлдөөн бий болгоно гэж ярьчихаад хоорондоо зөрүүтэй шийдвэрүүд гаргаад, үнийн хатуу шийдэлтэй байхаар цаашид яах вэ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Жилдээ 8760 цаг гэж тооцвол 6900 цаг дээр нь яриад байгаа үнийг нь баталгаажуулж өгсөн. Эс бөгөөс бид эрчим хүчний үнийг чинь баталгаажуулж өгөхгүй гээд хэлчихвэл ямар ч хөрөнгө оруулалт энэ салбар дээр чинь орж ирэхгүй болчихоод байна.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Криптовалют: Эхлэгчдэд зориулсан цагаан толгой
Альтернатив санхүүгийн эхлэгчдийн ертөнцийн хувьд - дижитал хөрөнгийн дэлхийн зах зээл, эхний алхамуудаас сүүлийн үеийн хэрэгслүүдэд сэтгэл хангалуун байхын тулд зөвхөн мэдэх төдийгүй криптовалют гэж юу болохыг ойлгох нь чухал юм. Үндсэн ойлголтуудаас эхэлцгээе: криптовалют бол янз бүрийн функцтэй, төвлөрсөн бус ( DEX ) төлбөрийн систем болох нэг буюу өөр блокчейн тооцоо, нягтлан бодох бүртгэлийн нэгж (токен) юм. Энэ нэгж нь 0-ээс хойшхи 8 тэмдэгт эсвэл бүхэл тоонуудын дарааллаар бичигддэг. Тиймээс нэрсийн нэг нь дижитал валют юм. Гэхдээ одоо байгаа болон ирээдүйн криптовалютын төслүүд нь гүйлгээний криптографийн шифрлэлтийн алгоритм дээр суурилдаг тул сүүлийн үеийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж, санхүүгийн гүйлгээнд оролцогчдын нэрээ нууцлах боломжийг олгодог "криптовалют" гэсэн нэр томъёог ашиглах нь илүү зөв юм.

Баримт! DEX төлбөрийн систем ба төвлөрсөн системүүдийн ( CEX ) хоорондох ялгаа нь жишээлбэл, VISA , MasterCard бол Блокчейн дахь гүйлгээнд оролцогчид банкууд болон бусад төрийн санхүүгийн зохицуулах байгууллагуудын хяналт, зуучлалгүйгээр криптовалютыг найдвартай шилжүүлдэг.

Криптовалютын түүхийн товч аялал

Криптовалютын салбарыг бүхэлд нь хөгжүүлэх эхлэлийн цэг нь Блокчейны Биткойн дахь Genesis-block (эхний блок) үүссэн он сар өдөр гэж тооцогддог – 2009 оны 1-р сарын 3ны өдөр. Хэдийгээр дэлхийн хамтын нийгэмлэг 2008 оны 10-р сарын 31-нд Сатоши Накамотогийн зохиосон техникийн баримт бичиг (whitepaper) хэвлэгдсэнээс хойш хэдэн сарын өмнө №1 криптовалютын талаар мэдсэн. Энэ нууц нэрээр хэн нуугдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч криптовалютын 3 зарчмыг боловсруулсан хүн бол Накамото юм.

Төвлөрлийг сааруулах – төрийн холбогдох байгууллагуудын хяналт сул байх.

Өргөтгөх чадвар - блокчейний уян хатан байдал, сүүлийнх нь DEX програмын хэрэглэгчид болон хөгжүүлэгчдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд үр дүнтэй дасан зохицох чадвар.

Гүйцэтгэл - гүйлгээ боловсруулах хурд.

Дараагийн бүх криптовалютын стартапууд "Накамотогийн зарлигийг" чандлан ашиглаж, Блокчейн шинж чанарыг сайжруулахад чиглэсэн шинэлэг өндөр технологийн механизмуудыг нэгтгэж, улмаар криптовалютыг тухайн блокчэйний уугуул (өөрийн) токен болгон ашигладаг.

Баримт! Bitcoin ( BTC ) нь ижил нэртэй төвлөрсөн бус тархсан бүртгэлийн (Блокчейныг) сонгодог токен юм. Сүүлийнх нь үндсэндээ бүх крипто гүйлгээний түүхийг харуулсан дижитал дэвтэр юм. Бусад дижитал хөрөнгийг альткойнууд гэж нэрлэдэг - өөр токенууд юм.

Криптовалютын хангамж

Энэ бол чухал зүйл юм: "дижитал алт" (Биткойн), Накамотогийн үндсэн дээр бүтээгдсэн алткойнууд нь тодорхой улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох фиат мөнгөний сонгодог дэмжлэггүй байдаг. Экосистемийн динамик хөгжил (Блокчейн) ба үүний үр дүнд одоогийн үнэ, мөн уугуул зоосны үнийн өсөлт нь дараах үндсэн хүчин зүйлүүдээс шалтгаална.

крипто төслийг боловсруулах багийн мэргэжлийн ур чадвар, хүлээн зөвшөөрөгдсөн түвшин - ил тод техникийн баримт бичиг, тодорхой замын зураглал;

өсөн нэмэгдэж буй нийгэмлэг – крипто төсөлд итгэдэг, дэмждэг крипто сонирхогчдын нийгэмлэг;

дэлхийн санхүүгийн ертөнцийн "халимууд" болох хүрээлэнгийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах хурд.

Гэсэн хэдий ч энэ нь мемкойнуудад хамаарахгүй - DOGE , Shiba Inu, Pepe болон бусад энэхүү дэд бүлгийн дижитал криптовалютын хөрөнгүүдэд. Ихэвчлэн түрэмгий маркетингийн ард байгаа хайп (зохиомлоор бий болгосон шуугиан) болон олон нийтийн дэмжлэг нь ийм альткойныг тогтвортой байлгадаг бүх зүйл нь юм.

Стейблкойн

Техникийн хувьд эдгээр нь блокчейн дээр ажилладаг, гэхдээ бодит барьцаатай ижил криптовалютууд боловч өөр өөр байдаг дижитал хөрөнгийн бүлэг. Тодорхой тогтвортой зоосны барьцаа хөрөнгийн байнгын хараат бус аудит нь үндсэндээ дижитал хэлбэрт шилжсэн валют болох санхүүгийн чадамжийг баталгаажуулдаг. Жишээлбэл, капиталжуулалтын чиглэлээр тэргүүлэгч USDT (Tether) нь Хойд Америкийн доллараар ойролцоогоор 90%, АНУ-ын засгийн газрын бонд 10%-иар баталгаажсан. Үүний үр дүнд 1 USDT үргэлж +/- $1-тэй тэнцүү байх бөгөөд түүний үнэ цэнэ - худалдан авах чадвар нь АНУ-ын фиат валютын чадавхитай хамааралтай байдаг.