Онцлох - KHANUUL.nutag.mn

Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл:

Нийслэлд: Нэг удаагийн хуурамч дуудлага бүртгэгдсэн.

Орон нутагт: Архангай-2, Увс аймаг-1, Булган-1, Хөвсгөл аймаг-4, Хэнтий аймаг-2, Төв аймаг-2, Сэлэнгэ-1 буюу нийт 7 аймгийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Улмаар суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан байна.  Хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж, аюулгүй болгосон бол  5 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа юм байна.

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ:

Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай гурван газар нутгийн 4 байршилд баавгай орж ирсэн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь Хах Хэнтийн УТХГ, . Улаантайгын УТХГ, Хан хөхийн нурууны БЦГ-т байна. Аймаг сумдын шуурхай баг, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран ажиллаж байна гэв.

Хөвсгөл аймагт аргагүй хамгаалалтаар гурван баавгайг аюулгүй болгожээ

Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг орон нутгийн шуурхай багийн шийдвэрээр хэрэгжүүлэн, аюулгүй болгосон мэдээллийг нэгтгэсэн байдлаар дурдвал

1. Хэнтий аймаг: 10-ыг аюулгүй болгосон, /зөвшөөрлийн дагуу 9, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн/

2. Сэлэнгэ аймаг: 8-ыг аюулгүй болгосон, /зөвшөөрлийн дагуу 7, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн/

3. Хөвсгөл аймаг: 16-ыг аюулгүй болгосон (зөвшөөрлийн дагуу 13, аргагүй хамгаалалтаар 3 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн),

4. Дархан-Уул аймаг: 2-ыг аюулгүй болгосон,

5. Увс аймаг: 4-ыг аюулгүй болгосон,

6. Завхан аймаг: 3- аюулгүй болгосон,

7. Төв аймаг: 2-ийг аюулгүй болгосон,

8. Нийслэл: нэгийг аюулгүй болгосон,

9. Архангай аймаг: нэгийг аюулгүй болгосон,

10. Булган аймаг: нэгийг тус, тус аюулгүй болгож, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Суурьшлын бүсэд орж ирсэн 4 баавгайг агнаж, аюулгүй болгожээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны аравдугаар сарын 18-19-ний өдрийн мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай үзэгдсэн гэх хоёр дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бол Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт арав, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, таван аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан бол хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу явуулжээ.

Мөн зургаан дуудлага, мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Харин нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага, мэдээлэл батлагдаагүй аж.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны оршин суугч 40 настай эрэгтэй баавгайн халдлагад өртөн харамсалтайгаар амиа алдсан бол 55 настай эмэгтэй өнөөдрийг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийг тогтмол мэдээллээр ханган ажиллаж байгаа бөгөөд сэрэмжлүүлэг хүргэхээс гадна шуурхай мэдээлэл хүлээн авах 117 дугаарын утсыг ажиллуулж байна. Иргэд суурьшлын бүс болон бусад газарт баавгай үзэгдсэн тохиолдолд тус дугаарт мэдээлэл өгөх юм.

Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газар автомеханик шатны автомашинаар хангагдлаа
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн нийт 60 нэгж автомашин нийлүүлэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилагдан, үүрэг гүйцэтгэж байна.

Төслийн үр дүнд 21 аймгийн Онцгой байдлын газрууд автомеханик шатны автомашинаар хангагдаж, гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд, үйлдвэрийн объектын буюу хөөс үүсгэгч бодисоор гал түймэр унтраах K440 VIM загварын машины хангалт 30.9 хувьд, өндрөөс аврах, гал түймэр унтраах автомеханик шатны автомашины хангалт 83.3 хувьд хүрлээ.

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах автомашинууд нь 6681 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5108 иргэний амь нас, эрүүл мэнд, 320 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Арц, хүж уугиулснаас түймэр гарсан байж болзошгүй: 7 га талбай шатжээ
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Майхан толгойн арын аманд аравдугаар сарын 13-нд шар өвсний түймэр гарч, долоон га талбай шатсан байна.

Урьдчилсан байдлаар ногоон бүсэд оршин суудаг иргэн ил задгай арц, хүж уугиулснаас гал алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Хавар, намрын хуурайшилтын үеэр ой, хээрийн түймэр богино хугацаанд тархаж, их хэмжээний талбайг хамрах эрсдэлтэй. Тиймээс ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины ишээ унтраалгүй хаях зэрэг үйлдлээс сэрэмжлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

Иргэд санамсар болгоомжгүйгээс гал алдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд учирсан хохирлын хэмжээ, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой.

Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд галын аюулгүй байдлын шаардлага зөрчсөн иргэнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгохоор заажээ.

Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна
Улаанбаатарт БЗД-ийн 35 дугаар хороонд баавгай орж ирж, айл руу дайран нэг хүнийг амь насыг хохироож, өөр нэг хүн хүнд гэмтээсэн ноцтой нөхцөл байдал үүсгэж нийгмийг цочроов.

Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны аравдугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгджээ. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна. Нийт тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгайг тогтоосон.

Тэгвэл баавгайтай тэмцэхэд 1 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.Тодруулбал, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн нутагшуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад Ерөнхий сайд Н.Учрал даалгажээ. Энэ ажилд шаардлагатай унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар шуурхай нэвтрүүлэхэд зориулан нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байна.

Өчигдөр шөнө Хатгал тосгоны Алаг цар гэх газарт баавгай айлын мал руу дайрсан байна. Үүнээс гадна тус тосгонд дахин нэг айлын хотонд баавгай орж, мал барьсан тохиолдол гарчээ. Иргэдийн цахим хуудсандаа нийтэлсэн бичлэгээс харахад баавгай хоттой хонь, ямаа руу дайрч, олон мал шархдуулжээ.

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа
Улаанбаатар хотод баавгай үзэгдсэн тохиолдол 2026 оны байдлаар 24 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Хотын зуслангийн бүс, Богдхан уулын орчимд баавгай харсан гэх дуудлага мэдээлэл болон ул мөр илэрч байгаа нь иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учрах нөхцөл нэмэгдэж байгааг харуулж байна гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулав.
Иймд ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулж байна гэв.
Богдхан уулын орчимд:

Ганцаараа ой, уулын бүсээр зорчихгүй байх

Баавгай харсан тохиолдолд ойртох, зураг авах гэж хөөцөлдөх, хооллох, өдөөн хатгахыг ХАТУУ ХОРИГЛОНО

Баавгайн бамбаруушинд ойртохгүй байх

Баавгайн ул мөр, баас, үс зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн газраас даруй холдож, мэдээлэх

Баавгайтай таарсан тохиолдолд тайван байж, ойртохгүй, араас нь хөөхгүй, аюулгүй зайд холдох

БОГДХАН УУЛЫН ДЦГ: 7707-0840,

АЖЛЫН БУС ЦАГААР ХОЛБОГДОХ:99095932

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ: 11-310005

ӨӨРИЙНХӨӨ БОЛОН БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТҮРҮҮНД ТАВЬЖ, ДАРУЙ МЭДЭЭЛНЭ ҮҮ.

Зөвшөөрөлгүйгээр үржлийн мал худалдсан этгээдийг Тагнуулын байгууллага шалгана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр /2026.10.05/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээлэлд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд оролцов.

Сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос зохион байгуулсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сонсгол, ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, ургац хураалтын явцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ХХААХҮЯ АЖИЛ ХЭРЭГЧ СОНСГОЛ БОЛООСОЙ ГЭДЭГ БАЙР СУУРИНААС ХАНДСАНБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр аж ахуйн нэгжүүд болон хувь хүний нэр дурдагдсан. УИХ-ын гишүүд ч хэвлэлээр мэдээлэл өгсөн. Яамны зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Сонсголд дурдагдсан тоо, баримтыг нягталж, тодруулах бололцоо олгоё гэж бодсон. Яаманд байгаа цаасан болон цахим бүх мэдээллийг хүргүүлсэн. Ойлгомжгүй байгаа, мэдээлэл дутуу байгаа гэдэг зүйл яригдсан. Шинжээчийг яаман дээр тусгай өрөө гаргаж холбоотой мэдээлэлтэй танилцах бүх нөхцөлөөр хангасан. 18 жилийн асуудал учир нэлээд цаг хугацаа орсон гэдгийг сайд онцоллоо.

Мөн тэрбээр ХХААХҮЯ-ны зүгээс ажил хэрэгч сонсгол болоосой гэсэн байр суурьтай байсан. Сонсголын зорилго ч, ХХААХҮЯ-ны зорилго нэг юм. Харин сайн судалгаатай байж ярьдаг, танилцуулдаг байх ёстой. Шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэр биш. Түүн дээр бүх юм суурилж явж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлэв.

ХХААХҮ-ийн салбар дээр бүтээмж буураад байна, импортын хамаарал өсөөд байна, ажиллах хүчний тоо цөөрөөд байна гэдэг асуудал яригдсан нь өрөөсгөл.

Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн бүх зээл банкаар дамждаг. Хэн нэгэн сайдын гарын үсгээр зээл олгодоггүй. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 53 үйлдвэр шинээр байгуулагдсан. Евразийн зах зээл рүү “Талын монгол” гоймон, “Тод оймс” зэрэг бүтээгдэхүүн үр дүнтэй гарч байна. Газар тариалангийн компаниуд комбайн болон бусад өртөг өндөртэй техник хэрэгслээ “Атар-4” аяны хүрээнд зээлээр авч, төлөлт нь хэвийн явж байгаа гэдгийг сайд Ц.Идэрбат онцоллоо.

ЯМААНЫ ГОДРОН ӨВЧИН 2 АЙМГИЙН 3 СУМАНД БҮРТГЭГДЭН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООГООД БАЙНАЯмааны годрон өвчин 2026 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна. Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, хяналтыг үргэлжлүүлж байна.

Өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, 9 хяналтын постод 72 алба хаагч ажиллуулан мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. Голомт, хашаа хороо, тээврийн хэрэгслийн 27,200 м² талбайд халдваргүйтгэл хийж, сэжигтэй болон эрсдэлтэй малаас сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА

Мэргэжлийн байгууллагын тархвар зүйн тандалт, малын шилжилт хөдөлгөөний мөрөөр хийсэн судалгаагаар “Саятан сүрэг дэлгүүр” цахим хуудсаар “Арвас” нэрээр борлуулсан үржлийн ухна өвчний голомтуудтай холбоотой бөгөөд халдварын эх үүсвэр болсон байх магадлалтай гэдэг урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна. Түүнчлэн уг ухныг үржлийн мал өсгөх, худалдан борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдсон.

Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна.

Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээд, халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.

Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл байна. Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл юм.

БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР МАЛ УСТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛЖ, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛТЭЙХяналт шалгалтаар мэргэжлийн байгууллагын заавар, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн нь тогтоогдвол холбогдох удирдлага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох ёстой. Хорио цээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулах, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үл ойшоох нь хуулийн хариуцлага хүлээлгэх үйлдэл юм.

Зориудаар устгасан малын нөхөн төлбөр, өвчинтэй тэмцэхэд гарсан зардлыг хуульд нийцүүлэн өвчин гарах нөхцөл бүрдүүлсэн этгээд эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдвол устгалын нөхөн төлбөр, учруулсан хохирлыг буруутай этгээдээр хуульд заасан журмын дагуу төлүүлэх. Ингэснээр өвчний улмаас малаа устгуулсан малчин, иргэдийн хохирлыг барагдуулж, буруутай этгээдийн хариуцлагыг тодорхой болгоно.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийг шалгуулж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ авна.

Малчид, мал бүхий иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, малаа бусад сүрэгт нийлүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхааруулж байна. Үржлийн мал худалдан авах, тээвэрлэхдээ гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээг заавал шаардаж, шинэ малаа сүрэгт нийлүүлэхээс өмнө малын эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

36.6 МЯНГАН ГА-Г АНГИЛАН ХАДАЖ, 186.9 ГА-ГААС 273.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВААД БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мөн ургац хураалтын явцын талаар мэдээлэл өгөв.

Улсын хэмжээгээр аравдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа,10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 34.8 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 19.1 мянган га-аас 11.3 мянган тонн тус тус ургац хураан авсан байна.

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой. Улсын ургацын комиссын мэдээлснээр,

-Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчид 393, нийтдээ 25324 хүн ургац хураалтад оролцож байна.

-Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.

Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоожээ
Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн.

Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий. Архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
Н.Учралын Засгийн газар огцорно, Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан нь түүнийг огцроход хүргэнэ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлгийн цүнхнээс хамаагүй үнэтэй байна. Тийм учраас энэ Засгийн газар бараг “де факто” огцорчихсон гэж шуурч байгаа. Гэвч улс төр гадарладаг хүмүүс “Н.Учралын Засгийн газар огцрохгүй. Яагаад гэвэл дараагийн Засгийн газар бүрдэхгүй удна. Хэдэн тийшээ харсан энэ Их хурлаас тийм юм хүлээгээд хэрэггүй. Тэгж хэрүүл хийсээр байгаад нэг сар болно. “30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Улсын Их Хурал (УИХ) өөрөө тарах” хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанд яаж ийж байгаад Засгийн газрыг томилуулахгүй байх хүсэл сонирхолтой хүч бодитой байна” гэцгээж байна. Улс төрөө уншдаг, түүнийг далдуур залуурддаг хүч хаа газрын улстөрчдийн дунд байдаг нь нууц биш. Тэдний энэ гаргалгаа бараг бодитой байх шиг. Тэд ямар ч байсан он гартал үгүй ядахдаа цас орж хүйтэртэл Н.Учралын Засаг тэсэж чадна гэж үзэж байна. Тэгдэг нь ямар учиртай юм гэхээр хэн хатуу өвлийн дундуур хахир хүйтнээр сонгууль хийнэ гээд явж байх вэ дээ. Ээлжит бус сонгууль хийх боломжтой хугацаа өнгөртөл тэснэ гэсэн утга юм гэлээ. Он гараад Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр ямар тэнэг нь Засгаа унагааж тоглох билээ. Тэгээд хавар болно. Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараа нь УИХ-ын сонгууль яригдаж эхэлнэ. Ингэхээр Засгаараа тоглох хугацаа байхгүй болох гэнэ. Ямар ч мунхаг гишүүн (уучлаарай, зүгээр л хийсвэр жишээ авч байна) УИХ-аа тарааж дараа нь “сайхан шударга их хуралтай болно” гэж явдаггүй л байхгүй юу гэнэ дээ. Яагаад гэвэл яг одоо л Засагтай ноцолдуулж байгаад УИХ-ыг тараачих “алтан цаг хугацаа” юм байна. УИХ-ыг тарааж чадвал хүйт орохоос өмнө “ээлжит бус сонгууль” зарлах хугацаа байгаа аж. Хэрэв УИХ-ыг тарааж чадвал хэнд ашиг тус очих нь бараг ил харагдаж байна гэцгээх нь ортой мэт.

МАН-ынгишүүд намын хуваагдлын буруутан нь генсек Я.Содбаатар гэж үзэж байгаа гэнэ үү

МАН-ын УИХ дахь жаран найман гишүүн 30,38-аараа хуваагдаад удсан. Л.Оюун-Эрдэнийн болон Г.Занданшатарын гээд хоёр ч Засгийн газрыг огцруулсан. Одоо бас Н.Учралын Засгийн газрыг огцруулна гээд байж байна. Ардчилсан намын дөчөөд гишүүн огцруулах гарын үсэг зурсан, өргөн барих нь цаг хугацааны асуудал гэцгээж байгаа. Хэрэв АН-ын УИХ-ын гишүүд огцруулах бичгээ өргөн баривал намынхаа сөрөг хүчин болсон гэгдээд байгаа 30 гишүүн дэмжинэ гэсэн таамаг улс төр бичдэг хэвлэл бүр хэлээд байна. Ингэхлээр Н.Учралын Засгийн газар хэр эмзэг байгаа вэ гэдэг нь харагдана.

Яг ийм эмзэг хүнд үед МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга буюу генсек Я.Содбаатар “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүнийг намаасаа хөөнө” гэж мэдэгдэв. Өнгөц харахад энэ мэдэгдэл нь намын сахилга батыг сахиулах гэсэн хууль ёсны зүйл. Харин урд хоёр ч Засгийн газрыг огцруулахад ийм юм хэлж хийгээгүй байж одоо ингэж хэлдэг нь буруу байна. Зориуд намын гишүүдийн дургүйг хүргэж сөрөг бодол тээхэд хүргэж байгаа нь Засгаа хамгаалаад байна уу, харин ч бүүр “морийг нь эмээллэж” өгөв үү гэж хардахад хүргэж байгаа бололтой. Үүнээс үүдэн энэ намын дотор “манай генсек ер нь засаг л унагаад байхаас өөр юм хийж байгаа юм уу. Д.Амарбаясгалан генсекийн үед хэзээ ийм байлаа” гэсэн шүүмжлэл “хөвдөн доорх түймэр” мэт яваад эхэлжээ. Ийнхүү МАН-ын гишүүд генсекдээ дурамжхан байгаад зогсохгүй УИХ-дахь намын гишүүдийн хуваагдлын буруутан гэж хардаж байгаа гэнэ.

Д.Нацаг

ӨДРИЙН СОНИН

720 хүүхдийн багтаамжтай сургууль 11-р сард ашиглалтад орно
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна.

Тус сургуулийн барилга угсралтын ажлыг “Гурванбулаг Сод” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлыг эрчимжүүлж арван нэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үүрэг болголоо.

Түүнчлэн сургуулийг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангахыг холбогдох инженерүүд болон гүйцэтгэгч компанид уламжлав.

Мөн багш, сурагчдын сургалтын орчныг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд 170 гаруй сургуульд ногоон байгууламжийн төсөл хэрэгжиж байна.

Тус сургуулийг ашиглалтад орсны дараа уг төсөлд хамруулан, Хан-Уул дүүргийн жишиг сургууль болгохоор төлөвлөж буйг НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр дурдлаа.

Энэхүү сургуулийн барилга ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүд улсын сургуульд суралцах боломж бүрдэх юм.