Спорт - KHANUUL.nutag.mn

Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ
Азийн боксын холбооноос Бүгд Найрамдах Узбекистаны Ташкент хотод өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 хоногийн турш зохион байгууллаа. Тэмцээний U17 насны алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр болж нэгдсэн дүн гарлаа.

Манай улсаас 50 кг-д Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ. Мөн энэ насанд манай дөрвөн тамирчин хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 10-р байр эзлэв.

U17 насанд Узбекистаны баг есөн алт, долоон мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстан найман алт, Энэтхэг, БНХАУ, Тажикистан тус бүр 2 алтан медаль хүртжээ. Иран, Япон, Бахрейны баг нэг алтан медальтайгаар жагсаалтын эхний наймд багтлаа. Энэ насны ангилалд 15 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

Ёкозүна Хошорюү бэртэж, башёг өнжихөөр боллоо
Мэргэжлийн сүмогийн Нацү башё өчигдөр/2026.05.10/ Токио хотноо эхэлсэн. Ёкозүна Оносатогийн хувьд башё эхлэхийн өмнө мөрөндөө бэртэл авч, сар гаран хугацаанд эмчилгээ хийлгэх хэрэгтэй болжээ. Харин озэки Аонишики башёгийн өмнөх бэлтгэл дээр шагайгаа гэмтээснээр цолоо хадгалах боломжгүй болж байна. Украин бөх ирэх башёд сэкивакэ цолтой барилдана.

Ёкозүна Оносато болон озэки Аонишики нар бэртсэн тул озэки Хошорюү С.Бямбасүрэн энэ башёд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх болсон. Гэвч башёгийн эхний өдөр озэки асан Такаяасүд унах үедээ баруун хөлөндөө бэртэл авав. Улмаар энэ башёг өнжихөөр болжээ. Түүнийг тэргэнцэртэй ордоноос гарсан гэв.

Ёкозүна нар бэртсэн тул озэки нарт боломж гарч ирлээ. Ялангуяа озэки Киришима Б.Лхагвасүрэнд сайхан боломж бүрдэв. Тэрбээр өчигдөр Ёшиноф

Леброн Lakers-ээс явахад бэлэн гэж NBA-ын дотоод эх сурвалж мэдээлэв
Леброн Жеймс Lakers-т тоглох хугацаа удахгүй дуусах гэж байгаа бололтой. NBA-ын дотоод эх сурвалж Жейк Фишер даваа гарагт /2026.02.02/ лайвстрийм хийхдээ “Lakers Леброныг ардаа орхин, Леброн ч мөн Lakers-ээс явахад бэлэн болсон гэж би бодож байна” гэж хэлжээ. Фишерийн бодож буйгаар тэд зургаадугаар сард гэрээгээ дуусгаж магадгүй байна.

Жеймс 2018 оноос хойш Lakers-т тоглож байгаа. Долоон жил гаруй тус багийн өмсгөлийг өмсөхдөө тэр дунджаар 26.3 оноо, 8.0 оновчтой дамжуулалт, 7.8 самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй тоглож байна. Жеймс 2020 онд Lakers NBA-ын аварга болоход хувь нэмэр оруулсан билээ. Гэвч Lakers-ын дарга Жени Басстэй түүний харилцаа өнгөрсөн жилүүдэд муудсан гэх мэдээлэл сүүлийн долоо хоногуудад явах болсон. Басс Жеймсийн амин хувиа хичээсэн байдлаас залхаж, түүнийг Lakers-ын аврагч мэт зарим хүн үздэг байсанд дургүйцдэг гэж эх сурвалжууд мэдээлжээ. Жеймс тэдгээр мэдээллүүд сэтгэл санааг нь зовоохгүй байна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Fox Sport

Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга боллоо
Швейцарь улсын  Саас-Фэ хотод мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн 2026 оны 1-р сарын 22-24-нд

зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний хурдны төрөлд хүч үзсэн  "Сутайн бор" клуб, “Олимп" Спорт авиралтын төвийн тамирчин,  ОУХМ Н.Сэлэнгэ алтан медаль хүртлээ.

Парисын Их Дуулгад Монголын 15 жүдоч өрсөлдөнө
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Парисын Их Дуулгаар эхэлнэ. Ирэх хоёрдугаар сарын 7-ноос 8-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Одоогоор 61 улс өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.

Зохион байгуулагч Францаас эрэгтэй 17, эмэгтэй 23 тамирчин хүч үзэх бол БНХАУ-аас 28, БНСУ 26, Бразил 23 хүний нэр өгчээ. Япон зэрэг зарим орноос оролцох тамирчдын тоо тодорхойгүй байгаа аж. Харин манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Тодруулбал,

Эрэгтэй

60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,

66 кг: Ё.Басхүү, Ө.Жанцандорж,

73 кг: О.Уранбаяр, Л.Анхзаяа,

81 кг: О.Шинэбаяр

Эмэгтэй

48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь,

52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа,

57 кг: Т.Ариунзаяа,

63 кг: Л.Энхрийлэн,

-78 кг: А.Дуламсүрэн, О.Хүслэн

Э.Ариунболд, Л.Энхрийлэн нар мөнгөн медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотноо Абу Дабигийн их дуулга тэмцээн үргэлжилж байна. 52 орны 373 жүдоч өрсөлдөж байгаа тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 15 тамирчин хүч үзэж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 килограммд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 63 килограммд хүч үзсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ, Л.Энхрийлэн мөн финалд шалгарч Японы Мегү Доннад цэвэр ялагдаж энэ удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, П.Нямлхагва нар удирдан оролцож байна.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.

Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Хүүхдийн хөл бөмбөгийн “Барса” академийг манай улсад нээх нь
Испанийн алдарт “Барселона” клубийнхэн хүүхдийн хөл бөмбөгийн “Барса” академийг манай улсад ирэх онд нээхээр төлөвлөжээ. Энэхүү академи Монголын хүүхэд, залууст дэлхийн жишигт нийцсэн хөл бөмбөгийн боловсрол олгож, олон улсын стандартыг манай оронд нэвтрүүлэхээрээ чухал ач холбогдолтой.

“Барса” хэмээх нэрээрээ дэлхий дахинд алдаршсан “Барселона” нь 1899 онд байгуулагдсан бөгөөд Испанийн Каталон мужийн бэлгэ тэмдэг болсон мэргэжлийн хөл бөмбөгийн клуб билээ. Мөн дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд нэрээ тодоор тамгалж чадсан Лионель Месси, Хави, Иньеста тэргүүтэй олон чадварлаг тамирчин бэлтгэсэн юм. Харин “Барса” академи нь дэлхийн таван тивийн 34 гаруй оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдүүдийг зөвхөн тамирчин төдийгүй, нийгэмд бие хүн болон төлөвшихөд нь голчлон анхаардгаараа онцлогтой. Тухайлбал, HEART буюу даруу төлөв зан, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, хүндэтгэл, багийн ажиллагаа гэсэн үндсэн таван үнэт зүйлийг олгохоор зорьдог аж.

Монголын волейболын холбооны удирдах зөвлөл байгуулагдлаа
Монголын волейболын холбооны үндсэн дүрмийн зургаа дахь бүлгийн 6.1-д Чуулганы чөлөөт цагт “”МВХ-ны эрх барих төлөөлөл нь Удирдах зөвлөл байна” гэж заасан байдаг. МВХ-ны 2025 оны есдүгээр сарын 6-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганы 25/11 тоот “Эрх шилжүүлэх тухай” тогтоолыг үндэслэн есдүгээр сарын 11-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлаар шинэ удирдах зөвлөл албан ёсоор байгуулагдлаа.

1. Ерөнхийлөгч Н.Амарзаяа

2. Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөн

3. Шигшээ баг, тэмцээн уралдаан хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Тамир

4. Салбар холбоод, зөвлөлүүд хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Тогтохбаяр

5. Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Алтанхүү

6. Мэдээллийн техниологи, маркетинг, хэвлэл мэдээлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Баттулга

7. Тамирчдын зөвлөлийг төлөөлж Х.Номинзул

8. Шүүгчдийн зөвлөлийг төлөөлж Г.Золбаяр

9. Дасгалжуулагчдын зөвлөлийг төлөөлж Р.Тамираа

10. Ахмадын зөвлөлийг төлөөлж Я.Энхмаа

11. Нийслэл дүүргийн зөвлөлийг төлөөлж Т.Батцогт

12. Багийн эздийн зөвлөлийг төлөөлж Т.Жавхлан

13. Хууль, эрх зүйн төлөөлөл А.Мөнхбаяр

14. Санхүүгийн төлөөлөл Б.Болор

15. ЕНБД асан Г.Ууганчимэг

16. Хобби эйс волейболын клубын эзэн Ж.Наранбаатар

17. Баянзүрх дүүргийн БТСХ-ны дарга Э.Батхүү

Шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн 2025 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор МВХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Алтангэрэлийн Очгэрэлийг томиллоо. А.Очгэрэл нь ҮБТДС-ийг Биеийн тамирын багш, дасгалжуулагч, ХААИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Үндэсний дээд лиг, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”, 2009-2011 оны Монгол Улсын шигшээ багийн тамирчин, волейболын спортын мастер юм.

О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна.

Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ.

Тэднээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө рингэний эзэн орны тамирчин Камара Оделтэй тулалдахаар шалгарлаа. Хэрэв О.Бямба-Эрдэнэ маргаашийн учраагаа ялсан тохиолдолд Монголын боксчдын ДАШТ-ий 17 дахь медалийн эзэн болно.