Улс төр - KHANUUL.nutag.mn
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэн, 6 хүнээс мэдүүлэг авчээ
Д.Амарбаясгалан: Хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэхгүй
УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан эх орончдын өдөрт зориулан мэдэгдэл гаргажээ.  МАН-ын бага хурлаас түүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.  Тэрээр "2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе.
Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн. Энэ хугацаанд бид хамтдаа олон сонгуулийн ялалтын ард гарч, намын шинэчлэлийн бодлогуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн. Уухайлан дэмжиж, хамтдаа ялалтад хөтөлсөн эрхэм журмын нөхөд, эгэл жирийн намын гишүүддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хэдийгээр намын үйл хэрэг, бодлого, хөтөлбөрүүд олон нийтийн зүгээс олон талаар шүүмжлэл дагуулж ирсэн ч эдгээр шүүмжлэлийн цаана бодит институцийн доголдол, тогтолцооны асуудлууд оршиж байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
Бид 1990 оноос хойш нээлттэй, олон намын тогтолцоонд шилжсэн боловч 30 хүрэхгүй жилийн дотор хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг тогтолцоо бүрэлдсэн. Үүний улмаас нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, төрийн бодлого тогтворгүй хэрэгжих нөхцөл байдал бий болсон.
2016 оны сонгуулиас хойш улс эх орныг эрдэмтэн судлаач, мэргэжлийн боловсон хүчинд тулгуурлан хөгжүүлж, залж явах шаардлагатай гэж дүгнэж, намаа бодлогын дэвшилтэт үзэл санаа бүхий институци болгон төлөвшүүлэх зорилгоор залуу боловсон хүчнийг элсүүлэн дэмжиж ажилласан. 2020 оны сонгуулиар нийгмийн олон бүлэг, сегментийн төлөөллийг парламентад бүрэн оруулж чадаагүй ч энэхүү бодлого тасралтгүй үргэлжилж, үр дүн нь 2024 оны сонгуулиар бодитоор илэрсэн.
Ганц намын давамгайлал нь дарангуйлал үүсгэх эрсдэлтэйг ухамсарлаж, парламентийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн олон бүлгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, баялагын сангийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг батлах зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлсэн.
Үүний хүрээнд улс төрийн намууд 20 жилийн дараа ойлголцолд хүрч, Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. 2024 онд 126 гишүүнтэй парламентын анхны сонгууль болж, 5 нам эвсэл, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжлийн төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөлөл парламентад орж ирсэн бөгөөд нийт гишүүдийн 80 хувь нь шинэ гишүүдээр бүрдсэнээр төрийн бодлого боловсруулах үйл явц илүү өргөн хүрээнд явагдаж эхэлсэн. Мэдээж шинэ тогтолцоонд алдаа, дутагдал бий, бүрдсэн баг, бүрэлдэхүүнд сул талууд ч байгаа. Гэвч эдгээр нь цаг хугацааны явцад засагдаж, сайжирч, улам бүр бэхжинэ. Шинээр бүрдсэн парламентын 4 жилийн стратеги, цаашлаад парламентын хөгжлийн суурь зарчим болох Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг дэвшүүлэн, эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгосон.
Эдгээр бодлогын шинэчлэлүүд нь хожим Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө хийсэн зөв алхам байсан хэмээн дурсагдана гэдэгт итгэлтэй байна.Улс төрийн намын жинхэнэ төлөвшил нь цөөнхийн бус олонхийн санаа бодолд тулгуурлаж, дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, үзэл санаа, бодлогын өрсөлдөөнөөр илэрдэг. Харин өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна. Үзэл санаа, бодлогын маргаан өрнөх ёстой орон зай хумигдаж, санал зөрсөн хэнийг ч улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч буй нь түүхийн гашуун сургамжийг дахин сануулж байна. Дэлхийн геополитикийн тэнцвэр савлан хэлбэлзэж, ёс суртахууны итгэл үнэмшил алдагдаж, эмх замбараагүй байдал бий болох эрсдэл нэмэгдэж, жижиг улс орнуудын орших, үргэлжлэх, хөгжих бодлого стратеги шинэ шатанд шилжиж буй энэ цаг үед Монгол Ардын Намын эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлага эрс нэмэгдэх нь тодорхой. Ийм үед нам сонгуулийн ялалтын төлөө гэхээс илүү улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн баталгааны төлөө бодож, сэтгэж, шийдэмгий ухаалаг хурдтай шийдлүүд олох хэрэгтэй болж байна. Иймийн учир дотооддоо эвийг, гадаад талдаа энхийг сахих нь зайлшгүй юм. Эв нэгдэл, институцийн сахилга бат, улс үндэстнийхээ төлөөх үүрэг хариуцлага, намынхаа үзэл баримтлалд чинхүү итгэж үнэмшдэг гишүүд дэмжигчид энэ бүгд нийлж, МАН-ын жинхэнэ хүч болдог гэдэгт би итгэдэг. Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш юм.
Эхэнд хэлсэнчлэн 2026.03.01-ний Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан 105 жилийн ой, Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Монголчууд бид илүү ухаалаг болохоосоо өмнө илүү хүнлэг байцгаах нь цөөхөн монголчуудын хувьд ихээхэн чухал. Хүн чанартай байх нь зөвхөн бусдад биш өөртөө өгч буй хамгийн том хүндлэл юм.
Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашид Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх болно.
Намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдэд мэхийн ёсолъё" гэжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn
Хоёр жилийн дараа Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж байж төр хямралаас гарах нь тодорхой боллоо…
МАН-д өнгөрөгч хавраас эхэлсэн намын даргын албан тушаалын төлөөх зодоон оргилдоо хүрлээ. Тэд нарын зөрчлийн учир тайлагдаж эхэлсэн. МАН-д: Намын дарга хэн болох вэ, 27 онд хэн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ, 28 оны сонгуулийн нэр дэвшилтийг хэн зурах вэ гэдгийн төлөөх тэмцэл л явж байна.
Энэ нь МАН-д өмнө байгаагүй хэмжээний хагарлыг үүсгэсэн. МАН-ынхан хуучных шиг нам дээрээ асуудлаа шийдээд цаашаагаа явдаг байснаа бүрэн болив. Удирдах зөвлөлөөрөө асуудлаа шийдээд явдаг байсан уламжлал нь устав. Гурав дараалан ялсан МАН-д эрх мэдлийн хяналт гэдэг юм үндсэндээ алга болов. МАН намагт сууж. Мухардалд орж. Тэгэхлээр шинээр бүтцээ зохион байгуулагдаж ч болзошгүй байдалд хүрсэн.
МАН-ын удирдах зөвлөл намынхаа хуучин кадруудыг тэрсэлдсэн хоёр талтай учир ойлголцуулахаар ажлын болгож томилсон. Иргэний хуульд: Эхнэр нөхөр 2-т эвлэрэх хугацаа өгдөг. Мөнхүү: Хөрөнгө мөнгөнөөс болж маргалдсан талуудад эвлэрэх боломж өгч, эвлэрүүлэн зуучлагч ажилладаг. Энийг МАН улс төрдөө хэрэглэж байна.
Тэд УИХ-д байдаг бүлгээ нийлүүлж хуралдууллаа. Гэлээ гэхдээ МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг биш, Г.Занданшатарыг биш, гурав дахь хувилбар хайж байх шиг. Намынх нь бага хурлын шийдвэр үнсэнд булагдсан. Одоогоор Тэргүүн шадар сайд Н.Учрал гурав дахь хувилбар дээр жин дарж байна. Тэрбээр МАН-ын Их хурлаар намын дарга болж, дараагаар нь Ерөнхий сайд болох тухай ярьж эхэлсэн байна.
Гаднаас нь харахад МАН эвлэрч байгаа харагдаж байж магадгүй. Гэлээ ч энэ худал. Г.Занданшатарыг дэмжээгүй гишүүд намынхаа бүлгээс гарахаа илэрхийлж эхэлсэн байна. Зөрчил тэмцэл нь даамжирна гэсэн үг. Цаашаагаа: Төрийг, нийтийг хамарсан том хямралын эхлэл байж болзошгүй!
Эмгэнэлтэй нь: Энэ нам нэгэнт төрийн эрхийг барьж байгаа учир дотор нь болж байгаа зөрчил, хямрал ардчилалд аюул учруулж байна гэсэн үг.
Учир юм нь: Тэд гартаа байгаа төрийн бүх эрх мэдлийг зэвсэг болгож хоорондоо байлдлаа. Заваарч дууссан. Төрийн эрх барих, гүйцэтгэх, мөнхүү төрийн зохицуулалтын, хэрэгжүүлэлтийн, хяналтын байгууллагуудаас бүтэн нэртэй нь үлдсэнгүй. УИХ, Засгийн газар, бүр Үндсэн хуулийн Цэц ч хутгалдсан. Хууль хяналтын байгууллагууд бол утгаа алдсан.
Хамгийн том нь: МАН өөрийнхөө томилсон Ерөнхий сайдыг хазаарлаж чадахаа больсон. Г.Занданшатар Ерөнхий сайдын хүч чадлыг ашиглаж боломжит бүх хувилбараа үзэж байж огцорсон ч огцролгүй үлдэв. УИХ-ын гишүүд: Г.Занданшатар огцорсон ч огцроогүй Ерөнхий сайд гэж тодорхойлох болж.
Эвгүй нь: Өрсөлдөгчөө гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, яллагдагчаар хүртэл татаж байгаад, тэрийгээ нотлон харуулахын тулд эрх бүхий албан тушаалд хүн томилж байх жишээтэй. Үндсэн хуулийн Цэцийг ашиглалаа. Ерөнхийлөгчөөр хориг тавиуллаа. Гэвчиг энэ бүгд нийгэмд сүүдэр татуулж, айдаст автуулав.
Энэ муу жишиг үлдээнэ. Ямарваа намын дарга болгоны сунгаанд төрийн машиныг дайчилдаг, улмаар ардчилсан сонгуулийн дүнг энэ жишгээр өөрчилдөг болно. Монголчууд муу юмыг хуулахдаа сайн.
Гэвчиг: МАН-ынхныг хэрэлдэж байх энэхүү хэдхэн сард Монголын амьдрал хоосноор дүүрлээ. Төр мөнгөгүй. Тоггүй. Бензингүй. Түмэн олны түрийвч хоосон. Машинтайгийнх нь банк хоосон. Багш нар ажил хаяад сургуулиуд хоосон. Болж байгаа юм энэ улсад алга.
Г.Занданшатар хулгайтай тэмцэнэ гээд байна. Популизм л харагдаж байна. Яагаад гэхлээр: Г.Занданшатар тэмцлээ Засгийн газрынхаа кабинетаас эхлэх нь зүйд нийцнэ. Засгийн газрын 19 сайдыг эхнээс нь нэрээр хараарай. Тэгэхлээр сүүлд нь: Энэ Засгийн газар олон жил яригдаад шийдэгддэггүй олон тооны хулгайтай холбогдсон сайд нарын набор болох нь харагдана. 19 оны Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээ, 16 оны Концессын гэрээ, 17 оны Хөгжлийн банк, 18 оны ЖДҮ гээд он дараалсан олон том хулгайтай нэр холбогдогсод Засгийн газарт сууж байна.
Одоо: Цаашаагаа яах вэ гэдэг их чухал. Энэ чигээрээ зүтгээд байх уу. Тэгвэл улам л мухар руу явна. МАН биш Монгол Улс мухардалд орохдоо туллаа.
Эцэст нь: Энэ бүгд онол үүднээсээ системийн хямрал. Уул үндэс нь: Бид 92 оны Үндсэн хуулийг өөрийн толгойгоор хийгээгүй юм. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байгаа гэж Үндсэн хууль хийлцсэн герман хүний хэлсэн үгийг тарни мэт ярьсаар байдаг нь энэний нотолгоо юм. Цэц, хөх тэнгэр гэх үгс л монголжуулж байгаа юм. Тэрнээс биш 92 оны Үндсэн хууль, тэрэнд хийсэн өөрчлөлтүүд бүгд Монголын улс төр, нийгмийг удирдан залахад учир дутагдалтай. Тэрнээс хойших Үндсэн хуультай холбогдох хямралыг шинж тэмдгийг дарах хэмжээний өөрчлөлтөөр аргацаасаар ирсэн. Шинж тэмдэг нь илэрсэн ч тэгж аргацааж ужгируулсаар сүүлдээ сэхэх аргагүй хямрал гэдэг өвчин болгосон.
Уул нь: Монголд монгол загварын Үндсэн хууль хэрэгтэй. Хоёр их гүрний дунд хавчигдан оршдог геополитиктой. Хүн амдаа харьцуулахад асар уудам нутаг, асар их баялагтай. Энэ онцлог нь. Тэгэхлээр төрийн эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэхгүй, газар нутаг, байгалиас заяасан баялгийг цөөнхөд хуваарилахгүй байх тийм Үндсэн хуулийн зарчим барих ёстой юм. Үндсэн хуульд энийг уул нь тусгасан. Гэвчиг энэ нь зөвхөн тунхаг шинжтэй. Үндсэн хуульдаа ч УИХ төрийн эрх барих дээд байгууллага, байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэх мэт нь арынхаа заалтуудаар, дагалдах хуулиудаар үгүйсгэгддэг. Хямралын үндэс энэ. Гэлээ гээд олон юм нуршаад дэмий байх. Нэгэнтээ Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг чандлан барих эсэх нь эргэлзээнд орсон учраас Үндсэн хуулийг өөрчлөх цор ганц зөв гарц байгаа. Гэвчиг энэ худал биз.
Тиймийн учраас хамгийн ойрхны аврал нь 27 онд Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгох. Тэгж гэмээнэ төр хямралаас гарна. Тэр нь дэндүү тодорхой боллоо…
Ө.Билэг
МАН-ын хуваагдал төсвийн хуулийг ‘’хагалж’’ мэдэх нь
Монголын улс төрийн гол хүчний нэг МАН-ын дотоод тэмцэл эцэстээ Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь огцорсноор түрдээ намжив. Ардын намын даргын төлөөх өрсөлдөөн нам дотроо төдийгүй олон нийтийн өмнө нэр нүүрээ үл хайрлан өрнөсөн нь эцэстээ улс төрийн ‘’их цэвэрлэгээнд” хүргэж, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг унахад хүргэлээ.
Төрийн эрх мэдлийн хоёр тулгуур ингэж зэрэг унах нь Монголын улстөрийн түүхэнд урьд хожид тохиож байгаагүй хүндхэн нөхцөл байдал байв. Хэдийгээр унасан шалтгаан өөр боловч, төрийн тогтвортой байдалд учруулж буй нөлөө нь ижилхэн, хүнд тусаж буй. Одоо хамгийн төвөгтэй байдалтай нүүр тулж буй нь ирэх оны төсвөө яах вэ гэдэгт хэн хүнгүй толгой гашилгаж сууна. 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг хэдийнэ эхэлсэн ч улс төрийн үймээн дунд гацаж орхисон. Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар, “УИХ тухайн жилийн 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг баталсан байх үүрэгтэй.” Өөрөөр хэлбэл, парламентын даргагүй, Ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэгч болсон энэ нөхцөлд хууль ёсоор 2026 оны төсөв 25 хүрэхгүй хоногийн дотор батлагдах ёстой болоод байна. Хэрвээ төсөв батлагдахгүй бол ирэх онд төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих, тэтгэвэр, тэтгэмж, халамжууд зогсох, төрийн үйлчилгээ хязгаарлагдана гээд зовлон их бий. Мэдээж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэйгээр төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж болно. Гэхдээ төсвийн бодлогын том шийдвэрүүдийг гаргахын тулд шинэ Ерөнхий сайдтай, бүрэн бүрэлдэхүүнтэй Засгийн газар хэрэгтэй. Хэрэв шинэ Ерөнхий сайдыг томилох ажил удааширвал, эсвэл шинээр томилогдсон Засгийн газар одоогийн төсвийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл, хэлэлцүүлэг дахин эхлэх эрсдэлтэй. Иймээс хэн Ерөнхий сайд болох, ямар тохиролцоогоор Засгийн газар бүрдэхээс төсвийн хувь заяа ихээхэн хамаарах нь ээ. Магадгүй шинээр томилогдох  Ерөнхий сайд төсвийн бүтэц, зарцуулалтад өөрчлөлт оруулбал төсвийг задлахыг ч үгүйсгэхгүй. Үүгээр бол төсвөө хугацаандаа баталж чадахгүйд хүрч мэдэхээр байна.
Ийм нөхцөл байдал 2010 оноос хойш анх удаа үүсэж байгаа юм. Тухайн үед Сү.Батболдын хамтарсан Засгийн газар ажиллаж байсан бөгөөд 2011 оны төсвийг тухайн оных нь 12-р сарын 3-ны өдөр баталсан байдаг. УИХ дахь улстөрийн намууд ашигт малтмалын орлого, хөрөнгө оруулалтын хуваарилалт, халамжийн бодлого зэрэг дээр улстөр хийж хуулийн хугацаанд төсвөө баталж чадахгүйд хүрч байсан гашуун түүх бий.
Төсөв батлах хуулийн хугацаа хэтэрвэл... магадгүй,
Одоо өргөн мэдүүлсэн төсвөө хуулийн хугацаанд баталж, шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа тодотгол хийх, эсвэл шинэ Ерөнхий сайдыг яаралтай томилж, шинэ Засгийн газар төсвөө дахин хянаж өргөн мэдүүлэх, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёрхон гарц л харагдаж байна. Гэхдээ хуулийн хугацаанд амжуулах магадлал бараг байхгүй.
Төрийн эрх мэдэл эзэнгүйдэж, төсөв гацаанд орж байгаа нь манай улс төрчдийн олхиогүйг л харуулж байгаа хэрэг. Нам дотроо “дарга, суудал булаацалдсан” тэмцэл эцэстээ бүхэл бүтэн улс орны нийгэм, эдийн засгийн ирээдүйд төвөг учруулж болдгийг өнгөрсөн хэдэн өдрүүдэд харууллаа.
Одоо нэн тэргүүнд УИХ-ын даргыг яаралтай сонгох, Ерөнхий сайдын томилгоог наанадаж 10 дугаар сарын сүүл гэхэд хийж, Засгийн газар нь шинэ бүтэцтэйгээр төсвөө яаравчлуулах хэрэгтэй байна.  төсөвтөө хандах боломж бүрдүүлэх. Магадагүй Ерөнхий сайдын томилгоо хойшилбол одоогийн төсвийн төслийг хугацаанд нь батлахын тулд оромцоглож, 2026 оны эхний улиралд тодотгол хийхээс аргагүйд хүрнэ.
https://www.shuud.mn/a/560325
УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаа санаж, үндсэн ажлаа хий!!!
Засгийн газраас УИХ-д Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 1-ний өдөр өргөн барьсан. Угтаа ирэх оны төсвийг өргөн барьснаас хойш нэг сар 14 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөж, хамгийн чухал хэсэг буюу хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжээд байна.
Тэгвэл өнгөрсөн сар гаруй хугацаанд МАН-ын даргын сонгуультай холбоотой маргаан өрнөж, төсвийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулах эрүүл ухаан, саруул бодолтой хүн байхгүй болтлоо төр самуурч байна. Төрийн ордонд сандал суудал, эрх мэдлийн гал авалцаж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгасан томчууд орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж байна.
Төрийн ордны баруун, зүүн хаалган дээр ахмадууд тэтгэврээ 1.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх, төв талбайд багш, эмч нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд хүйтэн, нойтныг үл ажран ажран жагсч байна. Эхнээсээ багш нар энэ сарын 16-наас эхлэн орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 76 гишүүнээс 126 гишүүнтэй болж бүл нэмсэн. Тэгвэл иргэдийн нийтлэг эрх ашиг, дуу хоолойг төрд хүргэх гүүр, илч төлөөлөгч болж ажиллахааа амлаж, тангарагласан 126 гишүүний нүдний өмнө иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг уруудан доройтож байхад, тэд хэлгүй, дүлий мэт аашилж байна.
Тэдэнд өнөөдөр өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн үйл хэргийг нэг секунд, минут ч тасалдалгүй явуулах эрхэм үүргийг нь нөхөн сануулж байна. Тэд "Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна" гэж Үндсэн хуулийн эх дээр гараа тавьж, ард түмнийхээ өмнө тангарагласан. Харин одоо энэ тангарагтаа үнэнчээр ажиллахыг УИХ-ын 126 гишүүнээс шаардаж байна.
УИХ-ын гишүүд намрын чуулганаар ирэх оны төсвийн төслөө цаг хугацаанд нь хэлэлцэн батлах үүрэгтэй. Тэгвэл энэ үүргээ нэр төртэй биелүүлэх цаг яг одоо ирчихээд байна. Камерын өмнө ахмадууд, багш, эмч нарынхаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж матрын нулимс унагаж, попорч зогсохынхоо оронд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс хаанаас нь юу хасч, ямар зардлыг хаашаа гүйлгэвэл тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа талаар үндэслэлтэй бөгөөд үнэн бодит, зарчмын зөрүүтэй саналаа гаргаж ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ажил хэрэгчээр хиймээр байна.
Төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж эхэлнэ гэдэг бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг засч сайжруулах, өөрчилж, тордох хамгийн чухал үе. Гэтэл ийм хариуцлагатай цаг мөчид талцал хуваагдлын үймээн самуунд толгой нь эргэн самуурч, тал алдахгүй гэж нааш, цаашаа гүйлдэж, ашиг хонжоо хайж, ард түмнээ умартаж боломгүй.
Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулгандаа тогтож сууж төсвийн төслөө хэлэлцэх нь бүү хэл Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нараа огцруулах бичгийг ар араас нь өргөн бариад, ард урдуур нь гүйлдэж, ар нуруу руу нь хутга зоохдоо л тэд анхаарч байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар хэдхэн хоногийн өмнө Төсвийн болоод Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал дээр  “Хэдүүлээ улсын төсөв, төсвийн төсөөлөл хэлэлцэх гэж гурилдаж байна. Эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор байгаа байдлаа хар л даа. Өглөө 11:00 цагт эхлэх байсан хурал 16:00 цаг болж байна, хайран цаг биш үү. Энэ хуралд нийт 54 гишүүн оролцох ёстой ч хар л даа. 10 гаруйхан гишүүн л сууж байна шүү дээ. Хэдүүлээ маш хариуцлагатай зүйл хэлэлцэх гэж байгаа шүү дээ. Энэ улсын төсөв яаж бүрдэж байгаа билээ, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Гэтэл нэг иймэрхүү маягаар хэлэлцсэн болоод ийм хариуцлагагүй хандах юм уу. УИХ гэдэг байгууллага хууль батлах, төсөв батлах үндсэн чиг үүрэгтэй" гэж дуугарсан. Энэ бол сүүлийн үед УИХ-ын гишүүд төрийн үйл хэрэгт, тэр дундаа төсөв хэлэлцэх ажилд ямар байдлаар оролцож байгаагийн тод илрэл.
МАН-ын даргын сунгаа нэгэнт МАН-ын цагаан байрнаас хальж төрийн ордныг донсолгож байна. Тэр ч бүү хэл, МАН-ын дарга нарын зодоон намаасаа халиад бусад улс төрийн намуудын гишүүдийн дунд ч зовлон болж байна.
Үүгээр явсан гайг түүгээр дуудав гэгчээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж бүү АН-ынхан айлын байшин шатахад алга ташин гүйлдэж, гал дээр тос нэмж байна.
АН-аас улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. МАН-ын даргын асуудал албан ёсоор шийдэгдэх хүртэл Засгийн газрыг 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төсвийн төслөө эргүүлэн татахыг шаардсан. МАН-аас их хурлаа арваннэгдүгээр сарын 15-нд зарлан хуралдуулах тов тогтоосон. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд эцэслэн батлах хуулийн заалттай. Тэгвэл АН-аас тавьсан шаардлагаас харахад ирэх сарын 15-нд МАН-ын их хурал хуралдаж намын даргын асуудлаа шийдэх хүртэл төсвийн төслөө хойшлуулах, бүр цаашлаад эргүүлэн татах ёстой болж таарах нь.
Улсын төсөв гэдэг улс төрийн хэрэгсэл болгож улстөржиж байдаг тоглоом биш. Тоглох ёстой тоглоомоороо, тоглох ёстой дүрмээрээ тоглохгүй бол хайчаар тоглож, нүдээ сохолчихоод насаараа халаглаж суухтай ижил зүйл тохиолдох вий.
Хуульд заасан хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсөв батлагдах учиртай. Төсөв бол УИХ-ын жил бүр батлах ёстой томоохон актуудын нэг. Энэ төсвийг баталж байж ирэх жилийн төлөвлөгөөт болон төрийн ажлууд явна, хувийн бизнес, хөрөнгө оруулагчид ажлаа төлөвлөнө, баялаг бүтээгчид ирэх жил биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ гэдгийг хардаг эдийн засгийн амьдралын толь нь төсөв. Тиймээс хугацаатай ажил хугацаандаа явах ёстой. Хэрвээ засч янзалж, өөрчлөх зүйл байвал нэгэнт УИХ-ын бүрэн эрхийн асуудал болсон учраас эрхэм гишүүд одоо ажлаа хий.
Улс төрийн зорилгоор энд тэнд талцаад мэдэгдэл хийсээр байтал улс орон сүйрлээ. Шатахууны хомсдол үүсвэл, валютын эрэлт огцом нэмэгдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Улсын төсвөө цаг хугацаанд нь баталж чадаагүйгээс ирэх оны эхээр төрийн албан хаагчдынхаа цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тавихаас өөр аргагүйд хүрч, улсын эдийн засаг улайж, хөрөнгө оруулалтын ажлууд зогсож, ядуурлын ангал руу нийгмээрээ унавал хэн хариуцлага хүлээх вэ. Үнэндээ Засгийн газрын тэргүүн, УИХ-ын даргаа тонгорч унагана уу, хөмөрч унагана уу, хөлөөр нь чирнэ үү, хөөж явуулна уу тэр нь мөрөөрөө ажлаа хийж амьдарлаа залгуулж байгаа 3.6 сая иргэний нийтлэг эрх ашиг огтоос биш. Тэдэнд тэр албан тушаалыг Готов нь авна уу, Шадав нь авна уу түй ч хамаагүй. Тиймээс Монгол Улсын төлөө, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө гэж тангараг өргөсөн бил үү,  улс төрийн нам дахь аль нэг фракцын төлөө ажиллана гэж тангараг өргөсөн бил үү гэдгээ дахин нэг тунгааж, эрхэм гишүүнийхээ үүргийг нэр төртэй гүйцэлдүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. Эцэст нь төрд сандайлсан хүмүүсээсээ ажлаа хийхийг шаардаж, төрийн ордоноо гороолж байдаг бид мөн үйлтэй улс аа.
https://news.mn/r/2828255/
Ерөнхийлөгч хаана байгаагаа яаж харуулна гэв ээ…
Ойрын хоногуудад: Ерөнхийлөгч хамгаалдаг, Ерөнхийлөгч чиглүүлдэг, Ерөнхийлөгч айлгадаг, Ерөнхийлөгч загнадаг, Ерөнхийлөгч сүр хүчийг үзүүлдэг, Ерөнхийлөгч УИХ, Засгийн газартай эрх булаалддаг боллоо гэх…
Басхүү: Ерөнхийлөгчийн хайрыг нэг нь хүртэж, халыг нөгөөдөх нь үзэж байгаа гэх… Энэ мэтчилэнгээр эсэн бусын яриа газар авлаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хэрээс хэтэрсэн зөрчлийн нэг талд нь Ерөнхийлөгч байна, тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг ноцолдуулаад дундаас нь улс төрийн ашиг хайж, тэрэндээ хүрэхийн тулд хүүнүүд түлхээд шатар тоглоод байна гэдэг хардлага хүчтэй тарж. Тэр нь юу л бол доо.
Ингэхийн учир нь: Монгол Улсын Ерөнхийлөгч хүчтэй юу хүчтэй байгаатай холбоотой байх. Уулаасаа: Ингүүлэх хууль нь байгаа.
Үндсэн хуулиар Ерөнхийлөгч: УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах, Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын ҮАБЗ-ийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах, Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байх, нэр төр, халдашгүй байдлаа хуулиар хамгаалуулах эрхийг эдэлнэ.
Гэвчиг: Ерөнхийлөгч болвоос хэнийг ч айлгахгүй, харин Монголын ард, иргэн бүрийг хайрладаг үүрэгтэй хүн. Үндсэн хуульд: Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэсэн. Эв нэгдлийн баланс л юм. Энийг дагаад хэнтэй ч үл хуваалцах онцгой эрхүүдийг эдэлдэг утгатай.
Гэлээ гэхнээ: УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын зөрчил Ерөнхийлөгчид яагаад хэрэгтэй гэж…
Хэрэвзээ: Ерөнхийлөгч хил хязгаар давбал тооцдог хариуцлага байна. Үндсэн хуульд: Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна гэсэн байгаа. Импичмент гэсэн үг юм. Мөнхүү: Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна гэсэн байгаа. Ерөнхийлөгчийг шүүмжилдэг гишүүд тайланг нь ухаж үзээд: Тайлан тавиагүй дөрвөн жил явчихаж, Үндсэн хууль зөрчжээ гэж ярьсан нь сонсдож байна. Тэрнээс гадна: Ерөнхийлөгч 26 оны төсөвт хориг тавих уу үгүй юу гэдгээс нэгийг нь хайрлаж, нөгөөдөхөд нь хал үзүүлээд байгаа үгүй нь харагдана гэх… Энийг: Ерөнхийлөгч 25 оны төсөвт хориг тавьсан. Өнөөдрийн Ерөнхий сайд тэгэхэд ЕТГ-ын дарга байсан. Тэрбээр: Монгол Улсын эдийн засагт төвлөрөх нүүрсний орлого өссөн хэдий ч 2025 оны төсвийг үрэлгэн төсөв баталлаа гэж Ерөнхийлөгч үзэж байна. Засгийн газар бүх цаг үед алдагдалгүй төсөв батлах ёстой. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа гэж нэг жилийн өмнө мэдэгдсэн. Гэтэл нь: 26 оны төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Базах нээ: Ерөнхийлөгчийн 26 оны төсөвт хандах хандлага нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг ноцолдуулаад дундаас нь улс төрийн ашиг хайж, тэрэндээ хүрэхийн тулд хүүнүүд түлхээд шатар тоглоод байна гэдэг хардлагыг нэг тийш болгож хаана нь байгаагаа харуулах үзүүлэлт нь болж байх шиг…
Алдагдалгүй төсөв батал гээд хориг тавибал зарчмаа хадгалсан байдал. Харин төсвийг үл хэрэгсээд өнгөрвөл эвгүйдүү л… Улс төрийн өндрөө авч халуурсан үйл явцын орчин тойронд иймэрхүү л…
Ө.Билэг
Нүүрсний хулгайчид Б.Энхбаярыг л сайд болгохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй байна
Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар уржигдар ард түмэндээ хандан мэдэгдэл хийн, "Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн үед уг сонсголыг зохион байгуулж байсан. Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан.
Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэсэн билээ.
Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулахаар УИХ-д хүргүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Иймд Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай бадлыг хангах үүднээс Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ хүссэн байна.
Гэвч үүнтэй зэрэгцэн, Б.Энхбаярыг муулах хэвлэл, сошиал медиагийн өргөн хэмжээний кампанит ажил өрнөн, УИХ-ын зарим гишүүд хүртэл хуулийг илт мушгин тайлбарлаж эхэлсэн юм. Мөн өчигдөр МАН-ын Хяналтын Хороо гэгч байгууллага фм-ын хөтлөгч байсан Б.Цогтгэрэлийн шаардлагаар хуралдан, Б.Энхбаярыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан байна. Товчхондоо бол Нүүрсний хулгайчид Б.Энхбаярыг л сайд болгохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хэнд ч илэрхий байна.
Харин Б.Энхбаяр өнөөдөр нийгмийн сүлжээнд: "Нэгт УЛСЫН эрх ашиг, хоёрт намын эрх ашиг, гуравт хувийн эрх ашиг байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Санжаасүрэнгийн Зориг. Тэр алагдсан. Түүний зарчим мөнхөд орших болтугай." гэж бичжээ.
Монголын ард түмний баялгийг хог гэж доромжлогч этгээд улс төрөөс зайлах ёстой!
Монголын төрийн өндөр албан тушаалтан ард түмнийхээ баялгийг үл хүндэтгэн, доромжилсон нь хэзээ ч уучлагдахгүй үйлдэл юм. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сүүлийн үед нийгмийн анхаарлын төвд орж, олны дургүйцлийг маш ихээр төрүүлж байна.
“Нүүрсний гэрээ” ба ард түмний хөрөнгө
10 тэрбум ам.доллар буюу 35 их наяд төгрөгийн алдагдал дагуулж мэдэхүйц “нүүрс худалдах гэрээ” байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа билээ. Энэ нь Монгол Улсын нэг жилийн төсвөөс давсан хэмжээний асар их хөрөнгө оруулалтыг хий дэмий алдаж мэдэхүйц асуудал. Энэ бүхний талаар сэтгүүлч асуухад Б.Дэлгэрсайхан уурлаж, “Хол очиж хуц, битгий худлаа хуцаад бай” хэмээн хариулсан нь түүний ардчилсан ёс, олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг үл тоосны тод жишээ юм.
Тавантолгойн нүүрсийг “хог” гэж нэрлэсэн нь
Хамгийн харамсалтай нь Б.Дэлгэрсайхан олон улсын төлөөлөгчдийн өмнө үг хэлэхдээ Монголын хамгийн том стратегийн орд болох Тавантолгойн нүүрсийг “хог” хэмээн доромжилж, “энэ хогийг яаралтай зарахаас өөр аргагүй” гэсэн утгатай зүйл ярьсан явдал юм. Энэ бол Монголын ард түмний баялаг, бидний ирээдүйн баталгаа болсон үндэсний хөрөнгийг үл тоомсорлож, бүр шууд доромжилсон ноцтой үйлдэл.
Улс төрөөс зайлах цаг нь болсон
Ийм үг, ийм хандлага гаргаж буй хүн төрийн өндөрлөгт байх ямар ч ёс зүй, хариуцлага алга гэдгийг нотлон харууллаа. Ард түмний баялгийг “хог” гэж хэлчихээд, түүнийгээ тайлбарлаж уучлалт гуйхын оронд улам түрэмгий, бүдүүлэг байдлаар ханддаг хүн Монголын төрд хэрэггүй.
Б.Дэлгэрсайхан өнөөдөр өөрөө сайн дураараа бүх албан тушаалаасаа огцорч, улс төрөөс бүр мөсөн зайлах нь Монголын ард түмэнд ч, Монголын төрд ч хамгийн зөв шийдвэр байх болно.
Монголын баялаг бол ард түмний өмч, ирээдүйн баталгаа юм. Үүнийг үл хүндэтгэж, “хог” гэж нэрлэсэн хүн төрийн өндөрлөгт суух эрхгүй. Монголын ард түмнийг доромжлогч этгээдэд улс төрийн орон зай байж таарахгүй!
С.Сарнай
sonin.mn
Бизнес эрхлэгчдийг дэмжиж, ТАТВАРЫН АЧААЛЛЫГ бууруулна
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өчигдөр (2025.09.02) мэдээлэл хийсэн билээ.
Тэрбээр, 2026 оны төсвийг анх удаа иргэдийн оролцоотой боловсрууллаа. Татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталсан. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл юм. Хэдийгээр төсвийн зардлыг бууруулсан ч гэсэн хүний хөгжлийг дэмжсэн иргэдийн төсөв гэдгийг онцлов. Мөн иргэд, баялаг бүтээгчдийн татварын ачааллыг бууруулсан төсөв гэдгийг тодорхойлов.
Татварын ачааллыг бууруулах замаар татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. НӨАТ-ын хөнгөлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжид худалдан авалтаас хамаарч хөнгөлөлт үзүүлнэ. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад таван хувь, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтад хоёр хувь байхаар тогтооно. Харин 2027 оноос 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын 10 хувь, 500 мянгаас  сая төгрөг хүртэл таван хувийг, нэг сая төгрөгөөс дээш худалдан авалтын хоёр хувийг буцаан олгохоор төлөвлөжээ.  Эдгээр алхмыг хэрэгжүүлснээр НӨАТ-ыг бүх нийтээр жигд төлдөг болно. Татварын бааз суурь өргөжнө, далд эдийн засаг ил болно гэж тооцжээ.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулах чиглэлд тодорхой алхмуудыг тусгажээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгоно. НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэх зохицуулалт төсөлд туссан байна.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг эрэлхийлнэ. Энэ жил 85 мянган тонн нүүрс экспортлох зорилтдоо бараг хүрч байна. БНХАУ-ын зах зээлд нүүрс  эрэлттэй хэвээр байгаа учир экспортыг жилд 200 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх боломж бий. Төрийн өмчит компаниудад энэ чиглэлээр бодит ахиц гаргаж ажиллах даалгавар өгсөн.
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаар эмнэлэг барих нь гол зорилго бус яаралтай тусламж, эрчимт эмчилгээ үйлчилгээний сайн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн. 2026 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хоёр их наяд 270 тэрбум төгрөг гэж төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, даатгалын санг нэмэх бус харин эрсдэлийг даах, олон нийтийн хяналтад оруулах  зохицуулалтыг хийх хөтөлбөр давхар өргөн барьж байна.
Төрийн өмчийн 108 компанийг 70  болгож бууруулах бодлого баримтална. Эдгээр компанийн зардлыг бууруулах, үр ашигтай ажиллах шаардлага тавьсан. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанид Бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсноор  борлуултын орлого, тээвэрлэлт, экспорт гурав дахин нэмэгдсэн.
Нийслэлд сургууль, цэцэрлэг барих 24 байршлын газар чөлөөлөлтөд 70 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цаашдаа хотхон барьж буй нөхцөлд заавал төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих стандартыг хэрэгжүүлэх ёстой.  Төсвийн төслийг УИХ, Сангийн яамны сайтад нээлттэй байршуулсан, хүссэн хүн бүр танилцах боломжтой зэрэг мэдээллийг Ерөнхий сайд болон салбарын сайд нар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өглөө.
Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.
Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.
Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.
Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.
Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.
Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.
Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.