Нийгмийн даатгалд даатгуулагч нийт иргэдийн тоо өссөн ч сайн дураар даатгуулагчид цөөрчээ

397

Нийгмийн даатгалд даатгуулагч нийт иргэдийн тоо өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн эрчимтэй нэмэгджээ. Ингэснээр 2021 оны эхний 11 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна. Үүнд хувийн ААН байгууллагуудаас албан журмаар даатгуулагчид 5.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин сайн дураар даатгуулагчид цөөрсөн байна.
Нийгмийн даатгалд даатгуулагч нийт иргэдийн сард хоёр сая төгрөг болон түүнээс дээш цалинтай ажилчид өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар нэмэгдэв. Мөн сард 1-2 сая төгрөгийн хооронд цалин авч буй ажилчид дунджаар таван хувиар өсжээ. Харин нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэд дөрвөн хувиар буурсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn