Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 он гарснаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт буруутгагдсан 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох, С.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, .