АНУ-ын Калифорни мужид дэгдсэн түймэрт 100,000 акр талбай шатжээ

89

Өнгөрсөн ням гарагт дэгдсэн ой, хээрийн түймэрт 100,000 акр талбай долоо хоног хүрэхгүй хугацаанд шатсан ба ой, хээрийн түймэрт АНУ-ын Норког хотын иргэн 34 настай Жастин Уэйн Халстенберг Лос-Анжелесийн зүүн хэсэгт орших Сан Бернардино үндэсний ойн бэлд галдан шатаасан хэргээр буруутган мягмар гарагт Төв цагдан хорих төвд саатуулж, 80 мянган ам.долларын торгууль оногдуулсан байна.
Энэхүү ой, хээрийн түймэрт Үндэсний гвард, хүчний байгууллагын нийт 6000 алба хаагч, 51 гал унтраах нисдэг тэрэг, далавчтай есөн онгоц, тэр дундаа Үндэсний гвардын хоёр С-130 онгоц 520 галын машин, 75 булдозер, 141 усны цистерн ашиглан өчигдөр буюу лхагва гарагт ой, хээрийн түймрийн хоёр голомтыг цурманд оруулсан талаар Калифорни мужийн ой, хээрийн түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn