Д.Трампын амь насыг хөнөөхийг завдсан Роутыг "устгагдсан дугаар"-тай галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэмээн буруутгажээ

115

АНУ-ын иргэн 58 настай Райан Уэсли Роутыг тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар CNN, Fox News зэрэг томоохон хэвлэлүүд мэдээлж байна. 
Тодруулбал, Райан Уэсли Роут нэр дэвшигч Д.Трампаас 270-450 метрийн зайд байсан бөгөөд нууц албаныхан Роутыг олж хараад гал нээсний дараа тэрээр зугтаж, дараа нь баригдсан юм. Мөн түүний байсан газраас АК-47 загварын буу, хоёр үүргэвч, "GoPro" маркийн камер олсон байдаг. 
Райан Уэсли Роут олон нийтийн сүлжээнд Д.Трампыг байнга шүүмжилдэг бөгөөд түүний төлөө 2016 онд  саналаа өгсөн ч сүүлдээ сонголтдоо сэтгэл дундуур байсан гэдгээ илэрхийлсэн байна. Харин Д.Трампын амь насыг хөнөөхийг завдсан "устгагдсан дугаар"-тай галт зэвсэг хууль бусаар эзэмшиж байсан хэргээр буруутгаж байгаа бөгөөд түүний холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 23-нд товлогдсон талаар BBC агентлаг мэдээлжээ. 
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn