Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг ярина

16

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүд сэргээгдэх эрчим хүч, цахилгааны үнэ тарифын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр гоё сайхан зүйл яриад байдаг. Эдийн засгийн бүтцийг нь цааш нь яг яах ёстой юм бэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Олон жил халамжийн байдлаар явж ирсэн нь үнэн. Үнэ чөлөөлөх асуудал дээр олон сорилт хүндрэл байна. Сонгуулиар асуудал болчихож магадгүй гээд Баян-гийн цахилгаан станцын асуудал бас л дарагдсан. Одоо "Бөөрөлжүүт" дээр ч гэсэн үнийн асуудлыг нилээн ярилаа. Бид нар ороод ирсэн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Үнэ чөлөөлөх асуудлыг ярьж эхэлнэ. Хамгийн эхэнд бид жилийн чадал 12 хувьтай байгааг гүйцээх шаардлага байна. Бид чадлаа гүйцээж чадахгүй, хүндхэн нөхцөлд байгаа. 2017 онд ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр орж ирсэн байдаг. Ийм өндөр үнээр нийлүүлнэ гэж өдөр болгон л орж ирж байна. Ашиглалтад орох тусгай зөвшөөрлөө хүлээж байгаа газрууд бий. Би гэхдээ нэгд нь ч зөвшөөрөл өгөөгүй л байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Цаашид гэрээндээ уян хатан нөхцөл оруулах арга бий юу. Эрчим хүчний үнийг чөлөөлөхийн тулд өрсөлдөөн бий болгоно гэж ярьчихаад хоорондоо зөрүүтэй шийдвэрүүд гаргаад, үнийн хатуу шийдэлтэй байхаар цаашид яах вэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Жилдээ 8760 цаг гэж тооцвол 6900 цаг дээр нь яриад байгаа үнийг нь баталгаажуулж өгсөн. Эс бөгөөс бид эрчим хүчний үнийг чинь баталгаажуулж өгөхгүй гээд хэлчихвэл ямар ч хөрөнгө оруулалт энэ салбар дээр чинь орж ирэхгүй болчихоод байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn