Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн машинаа шинэчиллээ

147


Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд дүүргийн төсвөөр хог тээврийн машинаа шинэчилжээ. БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт бага, 3.5 тонны даацтай, хог шахдаг Хьюндай /HD72/ маркийн 6н  авто машиныг  шинэчилсэн байна.

Тодруулбал дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байдаг. Эдгээрээс 11 нь актлах шаардлагатай, ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихтэй засвар үйлчилгээ их хийдэг тул хогоо хугацаанд нь ачиж чаддаггүй байна.
Мөн нийтийн эзэмшлийн газруудад хог ангилан ялгах 30, хог төвлөрүүлэх том оврын 13 хогийн савыг байрлуулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn