Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоожээ

1

Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн.

Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий. Архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, бие биедээ хүндэтгэлтэй хандан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn