Санаатайгаар хүн дайрч амийг нь хөнөөжээ

322

Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 3:46 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд "Санаатайгаар хүн дайраад зугтсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
         Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 30 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ 29 настай эрэгтэй З гэгчийг Hyundai маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч амийг нь хохироож зугтсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn