Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 9 га талбай шатжээ

654

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 12:35 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 50 километрт Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид болон холбогдох албаны хүмүүс очиж ажиллаж, мөн өдрийн 14:30 цагт түймрийг бүрэн унтраажээ.
Түймэрт есөн га талбай шатсан бөгөөд байгаль хамгаалагч Н.Санжаажамцад нөхцөл байдлыг тайлбарлан бүрэн унтраасан талбайг хүлээлгэн өгсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn