Маршал таунд баригдаж буй барилга дээрээс ДАХИН 2 ХҮН УНАЖ НЭГ ХҮН НАС БАРЛАА

391

Маршалл таунд баригдаж буй барилга дээрээс ДАХИН 2 ХҮН УНАЖ НЭГ ХҮН НАС БАРСАН харамсалтай хэрэг өнөөдөр 15 цагийн орчимд гарчээ. 
Одоогоор хэргийн газар цагдаагийн ажилтнууд шалгалт хийж гаднаас хүн оруулахгүй байгаа байдалтай байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр барилга явагдаж байсан барилгын гадна шилэн пасадны ажил хийж байсан хоёр хүн унаснаар нэг нь газар дээрээ амьсгал хураасан бол нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл байна. 
Тус барилгыг ЭКО КОНСТРАКШН компани захиалан бариулж байгаагаас гадна ажлын гүйцэтгэлийг өөр нэгэн компани гүйцэтгэж байсан гэх мэдээлэл байгаа юм. 
Цагдаагийн байгууллагад ирсэн албаны мэдээгээр “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн.
Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn