Өнгөрсөн онд 144 Монгол иргэн хилийн чанадад нас баржээ

281

Өнгөрсөн онд 144 Монгол иргэн гадаадад нас барсан байна. Манай улсын иргэд эмчилгээний зорилгоор Хятад, Солонгосыг зорих нь их. Гэвч төлбөр өндөр байдгаас эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжгүйд хүрч улмаар нас барах эрсдэлтэй байдаг юм.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Тухайн улсынхаа хууль, дүрмийг мэдэхгүйгээс хэрэгт орж олон жилийн ял сонссон тохиолдол олон. Гадаад дахь бүх дипломат төлөөлөгчийн газар иргэдийнхээ төлөө ажилладаг. Даатгалын төлбөр нь өндөр учир эмчилгээгээ үргэлжлүүлэх зардалгүй болох тэр байтугай буцах зардалгүй болох тохиолдол ч олон. Эмчилгээгээ үргэлжлүүлэх зардалгүйгээс нас барах тохиолдол ч гарна. Элчин сайдын яаманд хандсан тохиолдол болгонд хөнгөлүүлэх арга хэмжээ авахыг зорьдог. Консулын газарт ханддаг талаар ч мэддэггүй хүн бий. Зарим оронд манай улсын иргэдэд хөнгөлөлт үзүүлээчээ гэсэн хүсэлт тавьсаны дагуу Солонгост 2-3 эмнэлэг манай улсын иргэдэд хөнгөлөлттэй үйлчилдэг” гэв.
Харин ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Эмчилгээний зорилгоор явж байгаа иргэдэд иргэдэд туслах сангаас төсөв гарган дэмжлэг үзүүлэх боломжгүй. Нас барсан, амь нь эрсдэлд орсон, ял эдэлсэн иргэддээ зарцуулаад дээрх сангийн төсөв дуусдаг. ЭМЯ-нд Монголд эмчлэхгүй өвчтөнүүдэд зориулсан сан байдаг. Энэ санд хандаад тодорхой хэмжээний мөнгөн тусламж авах боломжтой” гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn