"Сумдад пургон машиныг халж, "Ланд крузер" машиныг ашиглана"

154

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос орон нутгийн эмнэлгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр "Энэ жил цас зудын нөхцөл байдал амаргүй байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбараас цас зудтай аймаг, сумдын эмнэлэгт анхаарах, тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байхад анхаарч байна. Нэгдүгээрт, орон нутагт яаралтай тусламжийн машин тэрэгний хүрэлцээ муу, шаардлага хангахгүй байна. Хуучны пургон автомашиныг ашиглахаа больж, Японд үйлдвэрлэсэн "Ланд крузер 77, 78" маркийн туулах чадвар сайтай тусгай тоног төхөөрөмжөөр хангахаар улсын нөөц хөрөнгөөс 9.6 тэрбум төгрөгөөр 60 машин худалдаж авахаар болсон. Ойрын хугацаанд нийлүүлнэ. Хоёрт, Дэлхийн банкны төслөөр 75 машин худалдаж авна. Энэ ондоо багтан 135 автомашиныг сумын эрүүл мэндийн төвд нийлүүлнэ. Мөн орон нутгийн эмнэлгүүдэд хүн хүчний асуудал тулгамдаж байна.
Цас зуданд тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас Эрүүл мэндийн хөгжлийн төвд суралцаж байгаа 320 резиндент оюутныг 45 хоногийн хугацаатай буюу дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл бүх зардлыг шийдэж, суманд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Мөн 96 суманд алсын дуудлага явахад шатахуун их зарцуулж байгаа учраас хоёр сая төгрөгийн шатахууны зардлыг олгосон. Малчдад шаардлагатай байгаа эмийн сангийн багц, амин дэмээр хангах ажлыг хийж байна. Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжилт гаргаж, амин дэмийн тусламжийг үзүүлж байна. Одоогоор эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байгаа малчин өрхийн мэдээлэл байхгүй байна. Утасны сүлжээ барихгүй, зам даваа хаагдсан газруудын малчид эрсдэлтэй нөхцөлд байгаа" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn