Хурдны замд осолд орсон 14 иргэнээс хоёрынх нь бие хүнд байна
Өчигдөр өглөө Нийслэлд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Хөшигийн хөндий рүү явдаг хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарсан билээ. Осолд өртсөн хүмүүсийн ярьж буйгаар "Цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, урд юу ч харагдахгүй болсон. Хэдий зөөлөн явж байсан ч урд машинууд мөргөлдөж ар араасаа орсон. Машинаа зогсоох гэсэн боловч халтираад зогсоож чадаагүй. Үнэхээр шокын байдалтай байна" гэж мэдээлэл өгсөн байсан.
Тэгвэл осолд өртсөн 14 иргэн Яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д ирж анхан шатны тусламж үйлчилгээ авчээ. Харин бие нь хөнгөн гэмтсэн хүмүүс эмчилгээ зөвлөгөө аваад явсан бол хоёр хүний биеийн байдал хүнд тухайн эмнэлгийн Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүнийх нь биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.