Гурван хүүхэд гэртээ угаартаж хоёр нь амиа алдаж, нэг нь эмнэлэгт эмчлүүлж байна

120


Шахмал түлшний угаарын хийнд амиа алдсан хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 
Тухайн өдөр цас бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас хүүхдүүд өрхөө бүтээсэн байсан гэх мэдээлэл байна. Угаарын хийн хордлогын улмаас 2 болон 16 настай хүүхэд амиа алдсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn