Хан-Уул дүүрэгт гарсан галын дуудлагад очиж ажилласан Онцгой байдлын алба хаагч эмнэлэгт хүргэгдээд нас баржээ

95


Өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт гал гарч нэг том хүн, бага насны 4 хүүхэд газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн. 
Тэгвэл тус галын улмаас угаартсан тухайн гэр бүлийн нэг хүн, мөн хэргийн газарт ажилласан Онцгой байдлын нэг ажилтан угаартаж эмнэлэгт хүргэгдсэн ч тэд амиа алдсан харамсалтай үйл явдал болоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn