Хятадын компаниудыг АНУ-аас бүтээгдэхүүн худалдан авахыг хориглолоо

588

АНУ Хятадын 11 компанийг тус улсын технологи болон бусад барааг худалдан авахыг хориглолоо. Энэ нь Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой юм.
Хятадын Шинжаан мужид АНУ-ын зарим иргэн уйгур болон исламын шашинтнуудтай хамт албадан хөдөлмөр эрхэлдэг гэж эрх баригчид мэдэгдлээ. АНУ-ын Худалдааны яамны гаргасан жагсаалтад  гэрийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниуд болон биотехнологийн фирмүүд багтжээ. Жагсаалтад орсон компаниуд “Apple”, “Calvin Klein”, “Nike” болон бусад том компанитай хамтран ажилладаг байжээ. “АНУ хүний эрхийг далимдуулан экспортод хориг тавьж байгаа нь олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчиж, Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, ашиг сонирхолд нь хор учруулж буй хэрэг юм” гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин ярьжээ. Сүүлийн долоо хоногт Вашингтон Хятадаас оруулж ирэх бүтээгдэхүүнийхээ хоригийг улам чангатгажээ. 
Энэ сарын 1-ний байдлаар Шинжаанаас оруулж ирсэн 13 тонн үс арчилгааны бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Долоо хоногийн дараа АНУ-ын Сангийн яам Хятадын Коммунист намын дөрвөн гишүүн, Шинжааны олон нийтийн аюулгүй байдлын товчоонд Шинжааны цөөнхийн эсрэг гаргасан хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ. Хятад, АНУ-ын хоорондох худалдаа, технологийн маргаан улам хурцдаж байгаа нь дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 
 
Эх сурвалж: Зууны мэдээ


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn