Сонгууль 2024: АН-ынхан мапаантай нэрсээ СЕХ-нд хүргэж, сонгогчдыг будилуулах сонголт хийв үү?!
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход 31 хоног үлдээд байна. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хугацаа дуусгавар болов.
Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт 1371 нэр дэвшигч оролцохоор материалаа өгчээ. Үүнээс 985 нь тойрогт нэр дэвшиж байгаа бол 385 нь намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа юм.
УИХ-ын сонгуульд анх 27 нам, хоёр эвсэл, 77 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлснийг аудит дүгнэлт хийж, СЕХ-нд хүргүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцохоор бүртгүүслэн намуудаас Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчуудын нам, Монголын либерал нам хуульд заасан хугацаанд нэр дэвшигчийн материалаа ирүүлээгүй бол Ардчилал шинэчлэлийн нам энэ сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 45 хүн баримт бичгээ ирүүлсэн байна.
Сонсогчдыг будилуулах мапаантай сонголтыг АН хийчихлээ. Тодруулбал, 2024 оны 5-р сарын 20-ны өдрийн Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хурлаар АН-ын дарга Лу.Гантөмөрийн уншиж, батлуулж, гарын үсгээ зурсан УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын эх хувийг энэ сарын 26-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлжээ.
ҮБХ-ны хурлын өмнө АН-ын дарга Лу.Гантөмөр фракцуудтай зөвшилцөж сольсон цөөн нэрсийг дээрээс нь балаар дарж өөрчилсөн байсныг шинэ хувилбараар нь уншжээ. Харин Х.Тэмүүжин, М.Чимэддорж нар зөвшилцөөгүйгээр нэрсээ жагсаалтад өөрсдөө гараараа нэмж бичсэн тул сольж уншилгүй хуучнаар нь уншсан гэх мэдээлэл байна.
Эх хувийг хавсаргасан ҮБХ-ны тогтоолд тэргүүлэгчдийн олонхи буюу 50+1 нь гарын үсэг зурж, тамга даржээ.2024 оны 5.20-ны ҮБХ-ны хурлаар батлагдсан нэрсийг шөнө нь сольж, шинээр үйлдэн, СЕХ-нд өгсөн хуурамч жагсаалтад намын гишүүдээ хасаж намын бус огт танихгүй олон хүний нэрийг оруулсан сурагтай. Хурлын дараа шөнө үйлдсэн хуурамч нэрсийг Ардчилсан намын УТЗ, ҮБХ болон жирийн гишүүд бүгд эсэргүүцэж байгаа гэнэ.Энэхүү хуурамч жагсаалтыг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцох ёстой хэмээн намын гишүүд үзэж байгаа юм байна.
Олон нийтэд зарласан нэрсээ өөрчилж СЕХ-нд өөр дэвшигчдийн нэрсийг хүргүүлсэн бол сонгогчид их л будилах болоод байна. Энэхүү будилаанаас үүдэж намаараа сонгуульд өрсөлдөх боломжгүй болох хэмжээнд хүргэж болохоор нөхцөл байдалд оруулж мэдэхээр байгаа аж.
- Х тойрогт УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн оронд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр бичигдсэн байна.
- Жагсаалтыг 9-р дэслэлээс Х.Тэмүүжингийн нэрийг хасаж, ХII тойрогт өрсөлдүүлэхээр тэмдэглэжээ. IX дэслэлд Сангийн сайд асан С.Баярцогтын нэрийг бичиж хүргүүлжээ.
- Жагсаалтын III дэслэлд АН-ын гишүүн Ж.Баясгалангийн оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нэр бичигдсэн байна. Харин Ж.Баясгаланг жагсаалтын 7-д бичжээ.
- Жагсаалтын дэслэлийн 23-рт болон Х тойрогт нэр нь давхар бичигдсэн зөрчил үүссэн тул Ц.Баатархүүгийн нэрийг СЕХ-оос хассан гэгдэв.
- Лувсаннямын Гантөмөр
- УИХ-ын гишүүн Одонтуяа
- Жадамбын Баясгалан
- Саруулсайхан Цэнгүүн
- Өлзийхүү Шижир
- Жудаг Баярмаа
- Жамбын Батсуурь
- Доржзовдын Энхтуяа
- Хишигдэмбэрэл Тэмүүжин
- Бадамдоржийн Пунсалмаа
- Эрдэнчимэгийн Одбаяр
- Пүрэвийн Батчимэг
- Ганбатын Очирбат
- Батбаярын Жаргалан
- Амгаланбаатарын Ганбаатар
- Цэндсүрэнгийн Мөнтуяа
- Контарбай Жандос
- Даваасамбуугийн Оюунцэцэг
- Ренчиннямын Амаржаргал
- Хүрэлбаатарын Оюунчулуун
- Энхтөрийн Галбадрал
- Лхагвасүрэнгийн Нарантуяа
- Пүрэвийн Нүрзэд
- Наранчулуун Жавзанпагма
- Энхтайваны Энхпүрэв
- Ринзааны Булгамаа
- Буянаа Ган-Очир
- Ишбадамын Нарантуяа
- Доржийн Амартүвшин
- Лхагвын Болормаа
- Цэвэгжавын Чинбат
- Дүгэржавын Болорсүрэн
- Мөнхжаргалын Чимэддорж
- Бат-Очирын Ундраа
- Батсуурийн Баттөмөр
- Дамчаагийн Хишгээ
- Оросоо Чулуунбилэг
- Лувсанцэрэнгийн Отгонцэцэг
- Доржсүрэнгийн Алтангэрэл
- Батсүхийн Батзаяа
- Нарангэрэлийн Оргил
- Бадрахын Цолмонбаяр
- Сүхбаатарын Юмэнхүү
- Пушаагийн Алтан-Од
- Бадрахын Уянга
- Баатарын Болор-Эрдэнэ
- Энхтөгсийн Сүндарь
- Ушаандарын Болдхүү