Өмнөд Африкт машины чинээ солир бутран унажээ

119

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дорнод Кэйп мужид том хэмжээний солир бутран унажээ.
Ажиглагчид Гэгээн Фрэнсисийн булангийн дээгүүр тэнгэрт татсан гэрэлт зурвасыг сансрын хог унаж байна гэж бодсон гэнэ. Харин мэргэжилтнүүд автомашины хэмжээтэй чулуун солир гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Солир өндөр хурдтай дэлхийн агаар мандалд орж, үрэлтийн улмаас хэдэн хэсэг болж бутарчээ. Солирын зарим хэлтэрхий Кирквуд хотоос холгүй олдсон байна. Эрдэмтэд оршин суугчдад хандан солирын хэлтэрхийнүүдийг цуглуулахад нь тусалж, Витс их сургуульд мэдээлэл өгөхийг хүсжээ.
Өмнөд Африкийн БНУ байгуулагдсанаас хойш солир унах үзэгдэл 22 удаа бүртгэгджээ. Сансрын биетийг үндэсний өв хэмээн хүлээн зөвшөөрч, солирын хэлтэрхийн худалдааг хуулиар зохицуулдаг байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn