Тэд бидний тухай: Монгол Улс Ромын дүрмийг дагах уу, эс дагах уу

109

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаатай холбоотойгоор гаднын хэвлэлүүд Олон Улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг холбон мэдээллүүд гаргасаар байна. “Newsx” сайтад нийтлэгдсэн нийтлэлийг тоймлон хүргэж байна.
Украины тал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлахын өмнө тус улсаас Путиныг баривчлахыг шаардсан бөгөөд энэ нь шүүхээс түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш Олон Улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) гишүүн улсад хийх анхны айлчлал болох юм.
Шүүхээс Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа мөргөлдөөн эхэлснээс хойш хүүхдүүдийг Украинаас Орос руу хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж байна. ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч BBC-д мэдээлснээр Монголын албаны хүмүүс ОУЭШ-ийн дүрмийг дагаж мөрдөх "үүрэгтэй" боловч энэ нь заавал баривчлах ёстой гэсэн үг биш аж.
Маргааш хийхээр төлөвлөж буй айлчлалын талаар Кремль "санаа зовох зүйлгүй" гэж мэдэгдсэн. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан “Монголын түншүүдтэй маш сайн харилцаатай бөгөөд Ерөнхийлөгчийн айлчлалыг сайтар бэлтгэсэн” гэж мэдэгджээ.
Путин есдүгээр сарын 3-нд Монголд айлчилна
ОХУ-ын Ерөнхийдөгч В.В.Путины айлчлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хийж буй  талаар Кремль мэдээлжээ. Айлчлал нэг өдөр үргэлжилнэ. Айлчлалын үеэр Путин Халхын голын эрэгт Зөвлөлт, Монголын арми япончуудыг ялсны 85 жилийн ойн арга хэмжээнд оролцох төлөвтэй байна.
Мөн тус улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана гэж Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Монгол Улс Ромын дүрмийг заавал ёстой юу
ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч доктор Фади эль-Абдалла BBC-д хэлэхдээ, шүүхийг үүсгэн байгуулсан Ромын дүрмийн IX бүлгийн дагуу гишүүн улсууд, тэр дундаа Монгол Улс хамтран ажиллах үүрэгтэй. Хэрэв хамтран ажиллахгүй бол ОУЭШ-ийн шүүгчид энэ талаар дүгнэлт гаргаж, оролцогч орнуудын Ассамблейд мэдэгдэж, зохих арга хэмжээний талаар шийдвэр гаргана гэж Фали эль-Абдалла тайлбарлажээ. Өнгөрсөн жил шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгчийг Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргахтай холбоотой дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байсан.
ОУЭШ сэжигтнийг баривчлах эрх байхгүй бөгөөд зөвхөн гишүүн орнууддаа харьяалагдах эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжтой. Украины Гадаад хэргийн яам Монгол Улс “Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэдгийг мэдэж байгаа” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, Монголын эрх баригчдаас Оросын төрийн тэргүүнийг баривчилж, ОУЭШ байрладаг Гаагийн прокурорт өгөхийг уриалав.
Өнгөрсөн жил Путин Өмнөд Африкт болох дээд хэмжээний уулзалтад оролцоогүй билээ. Шүүхэд гарын үсэг зурсан улсын хувьд Өмнөд Африк сэжигтнийг өөрийн нутаг дэвсгэр дээр саатуулах үүрэгтэй байсан ч Ерөнхийлөгч Рамафоса хэрэв тийм зүйл болвол Орос үүнийг дайн зарласан гэж үзэх болно гэж мэдэгдэж байв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn