МУГТ Э.Цэндбаатар төрсөн өдрөөрөө ялж, тивийн аваргын бүстэй боллоо

82

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-нд Флорида мужийн Плант хотод хийлээ. Тэрбээр Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатог ялж тивийн бүсийг эх орондоо авч ирэхээр боллоо.
Түүний хувьд мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард болсон. Тэр бүх тулаандаа ялалт байгуулж нэг ч ялагдалгүй яваа. 
Түүний хувьд хамгийн сүүлд буюу 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм. 11 дэх тулаан энэ сарын 9-нд болохоор товлогдсон. Гэсэн ч тулаан долоо хоногоор хойшилж 16-нд болсон билээ.
Мөн дашрамд дурдахад, Э.Цэндбаатарын төрсөн өдөр өнөөдөр /2024.10.17/ болж байгаа бөгөөд ийн билэгт сайн өдөр тулалдаж, монголынхоо ард түмний магнайг тэнийлгэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn