Дэлхийн хамгийн стресстэй ажлуудын ЖАГСААЛТ

44

Дэлхий дээрх бүхий л ажил өөрийн гэсэн стресстэй. Гэхдээ зарим ажил нь илүү стресстэй байдаг гэнэ. Стресстэй ажлын байрны жагсаалтыг гаргахдаа ажлын эрсдэл, хариуцлага, ажиллах орчин, шийдвэр гаргах хурд, болон бусад сэтгэл зүйн сорилтуудыг харгалзан үздэг.
2024 оны байдлаар хамгийн стресстэй ажлуудын заримаас дурдвал:
ГАЛ СӨНӨӨГЧИД:
  • Хүний амь аврах аюултай нөхцөлд ажиллаж, бие махбод болон сэтгэл зүйн дарамт ихтэй байдаг.
МЭС ЗАСАЛЧ
  • Хагалгаа хийх явцад гэнэтийн нөхцөл байдал цөөнгүй тохиолддог бөгөөд өвчтөнийхөө амийг аврахын тулд алдаа гаргалгүйгээр дээд зэргийн хариуцлагатай байна гэдэг тэдний сэтгэлзүйд маш их дарамт болдог байна.
ТАКСИНЫ ЖОЛООЧ
  • Согтуу, бүдүүлэг зорчигчид, хажуугаар давхилдан өнгөрөх галзуу жолооч, түгжрэл, цаг агаарын онц ноцтой нөхцөл байдал зэрэг нь таксины жолоочдод тулгардаг бэрхшээлүүдийн ердөө цөөн хэд нь. Үүнээс гадна төлбөрөө төлөлгүй зугтаах, амь насанд нь ямар нэгэн байдлаар заналхийлэх гээд явж өгнө дөө.
БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТАН
  • Ямар нэгэн хэлтэс, байгууллагын удирдлага байна гэдэг “cool”. Гэхдээ өндөр албан тушаалыг дагаж өндөр үүрэг хариуцлага ирдэг. Байгууллагын чинь бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг хянахын тулд ажлын бус цагаар ч ажилдаа санаа зовж, байгууллагынхаа ирээдүйг шийдвэрлэх чухал шийдвэрийг гаргах шаардлагатай болдог. Мэдээж гаргасан шийдвэрийг чинь дагаж ирэх хариуцлагыг ч бас хүлээх нь тодорхой.
ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ
  • Түргэн тусламжийн тасгийн эмч нар дуудлагын дагуу очиход тэднийг юу хүлээж буйг тааварлах үнэхээр боломжгүй. Үргэлж л таагүй дуудлага ирж байдаг тэд олон цагаар ээлжид ажиллана гэхээр хэчнээн стресстэй байх нь тодорхой.
БАГШ
  • Бид жилд нэг удаа зохион байгуулагддаг “Сурагчдын нэг өдөр” өдөрлөгөөр л багшилна гэдэг хэчнээн хэцүүг мэдэрдэг. Сурагчдадаа мэдлэгийг сургалтын төлөвлөгөөний дагуу олгохоос гадна “хэцүү” сурагчидтай харьцана гэдэг...
Тэд энэ ажлыг жилийн ганцхан өдөр биш, бүхий л өдөр хийдэг гэхээр хайрлахгүй байхын аргагүй билээ.
ГОМДОЛ БАРАГДУУЛАХ АЖИЛТАН
  • Гомдол барагдуулах ажилтнууд үргэлж л ямар нэгэн асуудал тулгарсан үйлчлүүлэгчтэй харьцдаг. Тэд үүсээд буй нөхцөл байдлыг намжааж, хэрэглэгчийн гомдлыг мэргэжлийн түвшинд, цаг тухайд нь шийдвэрлэх ёстой байдаг. Аливаа байгууллагын хувьд хэрэглэгч нэн тэргүүнд байдаг тул гомдол барагдуулах ажилтан бол яах аргагүй чухал ажлын байр билээ.
Эх сурвалж: Career Addict
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn