Хийгээгүй ажлыг хийсэн мэтээр тайланд тусгаж, 90.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэв

20

Прокурорын байгууллагаас 834 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, иргэн Л.Л нь орон нутагт хатуу хучилттай замын барилгын ажлын хяналтын инженер, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгээгүй ажлыг хийсэн мэтээр тайланд тусгаж, хянан баталгаажуулж, улсын төсөвт 90.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn