О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана

60

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна.

Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ.

Тэднээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө рингэний эзэн орны тамирчин Камара Оделтэй тулалдахаар шалгарлаа. Хэрэв О.Бямба-Эрдэнэ маргаашийн учраагаа ялсан тохиолдолд Монголын боксчдын ДАШТ-ий 17 дахь медалийн эзэн болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn