Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барьж эхэллээ

46

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
Сургууль ашиглалтад орсноор “Хүннү 2222” хороолол, “Агниста хотхон” орчмын хүүхдүүд гэрээсээ ойр зайд төрийн өмчийн сургуульд суралцах боломж бүрдэнэ. 
Тус сургуулийг 2026 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан юм. 
Энэ талаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэлэхдээ,  Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүд гэрээсээ хол явж төрийн өмчийн 130 болон 32 дугаар сургуульд хамрагддаг.
Тухайн орчимд “Номин Реалтор” ХХК-ийн хувийн сургууль барихаар төлөвлөж байсан газрыг зөвшилцсөний үр дүнд төрийн өмчийн сургууль болгох шийдвэр гарсан. Ийнхүү 640 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Ирэх оны есдүгээр сарын 1-нд сургуулийг ашиглалтад оруулахаар гэрээлсэн гэв.
Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.МөнхжаргалХан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал
Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал “Манай хороонд сургуулийн насны 5000 гаруй хүүхэд амьдардаг. Гэсэн хэдий ч төрийн өмчит сургууль байхгүй. Харин жилийн төлбөр нь 15-120 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дарамт болдог нь дамжиггүй” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn