ОХУ-ын залуус Хятадын соёлын их далайд

14
“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сычуань - Чүнчингийн соёлтой танилцах арга хэмжээний хүрээнд Чүнчин хотноо зохиогдсон “Хийсвэр ертөнцийн цохилго” Хятад - Монгол - Оросын залуучуудын дижитал соёлын солилцооны анхны наадмын үеэр Чэндү Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Коваленкова Елизавета сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ: - Өнгөрсөн долоон хоногийн турш утга сэдвээр баялаг, сонирхолтой аялалд биечлэн оролцлоо. Миний хувьд Хятадын талаарх маш үнэ цэнтэй дуртгал болж үлдэх болно. Техник технологи хөгжсөн өнөө цагт олон нийтийн харилцааны платформууд хүмүүсийг чөлөөтэй холбох болсон хэдий ч улс орон хоорондын бодлогын хязгаарлалт зэрэг хүчин зүйлээс шалтгаалж мэдээллийн саад тотгор бий болдог. Харин өөрөө биечлэн аялж сурвалжлах нь соёлын харилцаа, ойлголцлыг үнэнхүү гүнзгийрүүлж байна гэлээ.  
Чэндү Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Коваленкова Елизавета сэтгэгдлээ хуваалцлаа
Хэсгийн хэлэлцүүлгийн үеэр Чэндүгийн Технологийн Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Полякова Мария: - Бид Хятадын түүхийн тухай мэдлэгийг илүү суралцахыг хүсэж байна. Учир нь энэ талаарх мэдлэгийг бид Оросын сургалтын хөтөлбөрөөс маш бага хэмжээгээр олж авдаг. Мөн цахим сүлжээнд цацагдсан дүрс бичлэгүүдийг өсвөр насны сурагчид тийм ч сайн ойлгож чаддаггүй учраас өөрийн биеэрээ аялж суралцах нь маш чухал хэмээн ойлгож байна гэж ярилаа.
Чэндүгийн Технологийн Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Полякова Мария багаа төлөөлөн дүгнэлт хийлээ
 “Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” Сычуань - Чүнчингийн соёлтой танилцах аяллын үеэр БНХАУ-д суралцагч Монгол Улс, ОХУ-ын 15 оюутан болон Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдээс бүрдсэн аяллын баг Сичуань мужийн Чэндү хот, Гуан-Юань хот болон Чүнчин хотоор аялан сурвалжилж, Хятадын эртний гурван улсын түүхтэй танилцаж билээ. Чэндүгийн Технологийн Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Михаил Похильченко хэлэхдээ: - Жяньмэнь боомтоос сүндэр сүрлэг уул нуруудыг харахад өөрөө эртний гурван улсын үеийн дайны талбарт орсон мэт санагдаж байна гэжээ.
Чэндүгийн Технологийн Их Сургуульд суралцаж буй ОХУ-ын оюутан Михаил Похильченко /зүүн/ Жаохуа эртний хотхонд
Хятадад олон жил суралцаж байгаа ОХУ-ын докторант Виктория Валерьевна Хятадын соёлыг тансаг Сичуань хоолоор дүрслэн ярилаа. Тэрээр хэлэхдээ: - Хятадын соёл төрөл бүрийн амтыг бүрдүүлсэн хоол хүнс мэтээр бүс нутаг, үндэстэн ястнууд өөр өөрийн өвөрмөц соёлын онцлогоо бий болгосон байдаг. Хятадын газар болгоноор явж үзсэнээр бүс нутаг, үндэстэн ястны соёлыг ойлгож, улмаар Хятадыг үнэнхүү таних болно гэлээ.
Виктория Валерьевна Сичуань хоолны музейд хулсны баавгайн хэлбэртэй бууз хийж үзлээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn