Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна

14

Улаанбаатарт БЗД-ийн 35 дугаар хороонд баавгай орж ирж, айл руу дайран нэг хүнийг амь насыг хохироож, өөр нэг хүн хүнд гэмтээсэн ноцтой нөхцөл байдал үүсгэж нийгмийг цочроов. 
Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны аравдугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгджээ. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна. Нийт тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгайг тогтоосон. 
Тэгвэл баавгайтай тэмцэхэд 1 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.Тодруулбал, баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн нутагшуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад Ерөнхий сайд Н.Учрал даалгажээ. Энэ ажилд шаардлагатай унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар шуурхай нэвтрүүлэхэд зориулан нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байна.
Өчигдөр шөнө Хатгал тосгоны Алаг цар гэх газарт баавгай айлын мал руу дайрсан байна. Үүнээс гадна тус тосгонд дахин нэг айлын хотонд баавгай орж, мал барьсан тохиолдол гарчээ. Иргэдийн цахим хуудсандаа нийтэлсэн бичлэгээс харахад баавгай хоттой хонь, ямаа руу дайрч, олон мал шархдуулжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn