Ковидын халдварын нууц үедээ байсан Г.Баасан мэдсээр байж төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу

412

Өмгөөлөгч Баасанцогтоос 1,5 сая төгрөг авсан баримт нь дэлгэгдсэнээр улс төрийн тэмцэлд шуудран орсон Баасан авгай вакциныг эсэргүүцсэн жагсаал цуглааныг энэ сарын 19-ны өдөр зохион байгуулсан. Гэтэл түүнээс ковидын халдвар илэрч, баталгаажсан нь МоАХ-ныхныг бужигнуулж эхлээд байна. Өдрийн 50 мянган төгрөгийн төлөө төлбөртэйжагсаалд оролцсон Хан-Уулын МоАХ-ынхныг яаралтай шинжилгээнд хамруулж эхэллээ. Ковидын Онцгой үеийн хөл хорионы дэглэмийг зөрчсөн тохиолдолд 500 мянгаар торгох заалттай.

Харин ковидын халдвар тараасан хүнд ямар хариуцлага тооцох вэ. Ковидын халдвар туссан хүнд шинж тэмдэг илрэхгүйгээр бусдад халдвар тарааж эхэлсэн талаар ЭМЯ, УОК-оос сэрэмжлүүлж буй. Зарим эх сурвалжийн хэлснээр Г.Баасан гуайн халдвар нууц үедээ байсан байж болзошгүй аж. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ковидын халдварөдөрт 100+ нэмэгдэж, Улаанбаатар халдварын голомт болсон үед ганц өөрийнхөө эрх ашгийн төлөө халдварын нууц үедээ байсан Баасан авгайг турхиран төлбөртэй жагсаал тэмцэл хийлгэж буй нь ковидоос ч илүү үндэсний эрх ашгийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа болж эхэлжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn