ХААН Банк Шилдэг татвар төлөгчөөр тодорлоо

481

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг "Татвар төлөгчдийн өдрүүд” 22 дахь жилдээ тохиож байна. Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэд, аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлэх энэхүү арга хэмжээ өнөө жил "Таны төлсөн татвар Тахлыг давах дэм” уриатай явагдаж буй.Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засагт хүндтэй байр суурь эзэлдэг ХААН Банк Монгол Улсын Сангийн Яам, Татварын ерөнхий газрын талархлыг хүртэж, шилдгүүдийн нэгээр дахин тодорлоо. Бид  дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж 2020 онд улсын төсөвт 70.9 тэрбум, аймаг сум дүүргийн төсөвт 50 тэрбум, нийт 120 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлжээ. Түүнчлэн Монгол Улсын хамгийн том ажил олгогчдын нэгийн хувьд ажлын байраар дамжуулан үнэ цэнийг бүтээж, нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулж ажиллалаа.
ХААН Банк 2018 онд нийт 105 тэрбум, 2019 онд 131 тэрбум болон өнгөрсөн онд 120 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн гурван жил дараалан ТОП-10, Шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгараад буй. Бидний улс эх орныхоо сайн сайханд бодитой дэмжлэг үзүүлэх үйлс зөвхөн ёсчлон биелүүлэх татвараар хязгаарлагдахгүй билээ. Тухайлбал, манай банк өнгөрсөн жил цар тахалтай тэмцэх үйлсэд зориулан Улсын онцгой комисст 100 сая төгрөг хандивласнаас гадна орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс тус бүрт нэг сая төгрөг, нийт 124 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Үүнээс гадна ХААН Банк Сангаараа дамжуулан нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутаг, нийгмийн бүлгүүдтэй хамтран 2020 онд үндэсний хэмжээний урт болон богино хугацаат 19 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 500 сая орчим төгрөг зарцуулжээ. 
Аж ахуй нэгжүүд, тэдгээрийн ажилтан, албан хаагчдын төлсөн татвар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдаж, нийгмийн үйлчилгээг хүн бүр ижил тэгш хүртэх боломжийг бүрдүүлдэг. Тиймээс банк санхүүгийн салбар төдийгүй баялаг бүтээгч хэн бүхний ажил үйлс, хичээл зүтгэлийг алдаршуулж буй Монголын татварын албанд талархал илэрхийлэхийн сацуу сорилтыг хамтдаа давахын төлөө чармайн ажиллацгаая хэмээн уриалж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn