Улсын хэмжээнд ойрын хавьтал болсон дөчин мянган иргэн байна

370
УОК-ын Шуурхай штабын хурал болов. Шуурхай штабын дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө:
-Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.      
  
119 дугаар руу залгасан иргэдийн  95 хувьд нь мэдээлэл өглөө. ЭМЯ-нд энэ утасны операторууд ажиллаж байна. Орны нөөцийн хувьд өглөө бүр 230-250 ор нийслэлд сулардаг. Ор зохицуулалтын баг ажиллаж байна. Нэн шаардлагатай өвчтөнийг яаралтай хэвтүүлж байна. Улсын хэмжээнд 11500 хүн эмнэлэгт хэвтэж байна. Тусгаарлан эмчлэх болон тусгаарлан ажиглах байранд 16 мянган хүн байна. Ойрын хавьтал болсон 40 мянган хүн байна.
Өнөөдрийн байдлаар  18 аймгийн 145 суманд оон нутгийн удирдлагын шийдвэрээр хөдөлгөөний хязгаарлалт тогтоожээ. Батлан хамгаалахын дэд сайд, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ирэх сарын 1 хүртэл ажиллана. Эрээнээс манай улс руу нэвтрүүлэх ачаа тээвэр саатсан асуудлыг энэ ажлын хэсэг зохицуулах үүрэг хүлээв. Дүүргүүдэд 40 автобустай эмч нарыг амбулаторийн үзлэг хийлгэхээр ажиллуулж байна. Мөн яамдаас 52 машин дайчлан авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn