Саид Моллайд Монгол Улсын Гавьяат тамирчин цол өгөхөөр болжээ
"Токио-2020" зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртээд байгаа Сайд Моллай манай сайтад өгсөн ярилцлагадаа Монгол Улсын Засгийн газарт гомдож буйгаа хэлээд байсан юм. Ярилцлагыг энд дарж уншина уу.
Тэгвэл Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц Саид Моллайд Монгол Улсын Гаввяат тамирчин цол олгохоор болсон тухай мэдээллээ.
Ташрамд дурдахад, Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллай, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.