УОК: Халдварын тархалт хоёр дахин ихэсвэл хөдөлгөөн хязгаарлана

287



Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг гаргажээ. 

  1. Зөвлөмж 1. Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан "Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах.

0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх

  • Зөвлөмж 2. Хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх (ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах). 

  • Зөвлөмж 3. Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах

Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70% бууруулж хязгаарлан халдварын тархалтад хяналт тавих.

Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах.

Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.

  • Зөвлөмж 4. Дараах тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх

Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд хамрагдсан, омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх.

  • Зөвлөмж 5. Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, шинэлэг хэлбэр ашиглах

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих.

  • Зөвлөмж 6. Дотоод орчинд амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийх

Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх.

Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих.

Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих.

Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тул сар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах.

  • Зөвлөмж 7. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах

Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn