Хүүшийн аманд амарсан гэр бүлүүдэд сэрэмжлүүлэг хүргэв
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “Сар Шинэ 2022” ерөнхий арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хүүхэд бидний ирээдүй” тусгай арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрт үе шаттайгаар зохион байгуулж байна.
Өнгөрөгч баасан гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр тус цагдаагийн хэлтсийн харуицсан нутаг дэвсгэрт байрлах “Хүүшийн ам”, “Жаргалантын ам” гэх газруудад гэр бүлээрээ амарч, агаар салхинд гарч буй иргэдэд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэн ажиллажээ.
Түүнчлэн цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна. Тухайлбал:
-Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах,
-Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох,
-Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх, хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй,
-Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
-Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
-Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
-Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг тус тус анхааруулжээ.