Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган хүний замыг наадмаас өмнө нээнэ

420

Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сард нээсэн боловч явган хүний замгүй учраас иргэд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэгвэл цар тахлын улмаас үүдэн удаашраад байсан гүүрийн ажлыг Улсын баяр наадмаас өмнө дуусгахаар төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.
Ингэснээр тус гүүрээр явган болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой 295 метр урт явган замыг налуу байдлаар шийдэж байгаа аж.
kpk07v_275935903_5042623142448088_3193343974162225660_n_x974 Замын цагдаагийн гүүрийн 295 метр явган хүний замыг наадмаас өмнө нээнэ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn