Их Британи Украинд танк эсэргүүцэгчээс бүрдсэн 6000 пуужин, 25 сая фунт стерлинг өгөхөөр болжээ

328

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс пүрэв гаригт эхлэх НАТО болон G7-ийн удирдагчдын уулзалтын үеэр Украинд “цэргийн дэмжлэг үзүүлэх томоохон багц”-ыг зарлахаар төлөвлөж байна гэж Ерөнхий сайд Жонсоны хэвлэлийн төлөөлөгч Даунинг Стрит мэдээлжээ.
Тэрбээр, “Ерөнхий сайд өнөөдөр НАТО болон G7-ийн уулзалтын үеэр Украинд цэргийн шинэ томоохон дэмжлэг үзүүлэх багцыг зарлах болно. Зарлагдах арга хэмжээнд Украины армид 25 сая фунт стерлинг, мөн танк эсэргүүцэгчээс бүрдсэн 6000 пуужин багтсан байна” гэжээ.
Их Британи мөн Орос, Украин дахь ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд BBC World Service (BVS) -д нэмэлтээр 4.1 сая фунт стерлинг олгохоор төлөвлөж байгаа аж.
Гуравдугаар сарын 4-нд Роскомнадзор Украины нутаг дэвсгэрт болж буй үйл явдлын талаар “хуурамч мэдээ” тараасан хэргээр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон тэдгээрт хамаарах хэд хэдэн мэдээллийн эх сурвалжийг ОХУ-д хаажээ.
Үүнд, “Америкийн дуу хоолой” болон BBC, DW, Meduza зэрэг хэвлэлүүдийн вэбсайтууд багтаж байгаа юм. Мөн ОХУ-ын Хууль зүйн яам Чөлөөт Европ/Эрх чөлөө радио болон тэдгээрийн төслүүд болон BBC-ийн Орос хэл дээр гардаг албан ёсны вэбсайт зэргийг хаажээ.
Тус хэвлэлүүдийг ОХУ-ын Хууль зүйн яамнаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл-гадаадын төлөөлөгч, агентуудын бүртгэлд оруулжээ.
Эх сурвалж: INTERFAX
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn