НМХГ: Нийслэлчүүд сайжруулсан зуухтай болохгүй бол утаа арилахгүй

363


НМХГ-аас “2021-2022 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ын дүнг танилцууллаа. Нийт 53 дээж авч шалгуулахад шахмал түлш стандартын шаардлага хангасан гэв. “Таван толгой түлш” компани БНХАУ-аас барьцалдуулагч авч ашигладаг. Үүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодис илрээгүй.

Агаар бохирлуулагч эх үүсвэр ашигладаг 360 орчим байгууллага бий. Хог хаягдал шатаасан гэх мэт зөрчлүүдийг илрүүлэн торгууль тавьсан. Авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоонд цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж байна. Нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдсан 27,2 тонн нүүрийг хурааж, амгалан цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Зөрчил өмнөх оны мөн үеэс 90 хувиар буурсан. Гэвч нийслэлээс шахмал түлш авч, орон нутаг руу авч гарах зөрчил гарсаар байна. Орон нутагт 90 мянган сайжруулсан зуух байна гэдгийг тогтоосон. Ийм зуухтай иргэд шахмал түлш түлэх хүсэлтэй байгаа тул нийслэлээс авч байна. Иргэд уламжлалт зуух хэрэглэх хүсэлгүй байна. “Таван толгой түлш” компани цаашид манай түлш бүх төрлийн зууханд тохирно гэж мэдээлэх нь буруу. Ийм сурталчилгаа бүү хийгээч гэж хүссэн.

Бид ид ачааллын үеэр тус компанийн үйлдвэрт 24 цагаар жижүүрлэн ажилласан. Энэ үйлдвэрийн түлшинд ямар ч эргэлзээ байхгүй. Манай лабораторид хийсэн шинжилгээний хариу гадаад улс руу явуулан хийлгэсэн шинжилгээтэй таарсан.Тэгэхээр агаарын бохирдол утаатай шууд хамаагүй. Харин иргэд уламжлалт биш сайжруулсан зуухтай болох хэрэгтэй байна. Эс бөгөөс ирэх өвөл мөн л утаа яриад сууна. Сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдах боломжийг олгох ёстой. Энэ зуух ухаалаг утасны үнэтэй. Ухаалаг утсыг зээлээр авч, төлбөрийг нь хуваан төлдөг шиг нөхцөл бүрдүүлчихвэл иргэдэд хэрэгтэй байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлд бид энэ саналыг тавьсан.
Гадаад дотоод агаарын температурын зөрүү багассан энэ өдрүүдэд угаарын хийд хордох тохиолдол нэмэгддэг. Энэ хий үхлийн аюултай. Угаар мэдрэгч хий л мэдэрдэг тул угаар мэдрэгчээ байнга асаалттай байлган, зайн нь дууссан бол солиорой” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn