“Скайхайпермаркет” ХХК Монголын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарав

302

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 21 дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Скайхайпермаркет” ХХК буюу Имарт 31-р байранд эрэмбэлэгдсэн. 2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдэж байсан бол 6 жилийнхээ ойн босгон дээр 31-р байранд эрэмбэлэгдэн, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна.
Имарт ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтийг товч дурдъя.
Борлуулалтын орлогын эрэмбээр 36
Татварын орлогын эрэмбээр 49
Хөрөнгийн эрэмбээр 48
Ашгийн хэмжээний эрэмбээр 39
Даатгуулагчийн тооны эрэмбээр 28
Имарт хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг.
Одоогийн байдлаар 2,500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгосон.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn