Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ

258


Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байрны 3 давхрын өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх,  хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, голомтын бүсийг хамгаалалтад авахаар болсон байна.
Одоогийн байдлаар энэ хоёр байранд 96 өрхийн 432 иргэн оршин сууж байна. Уг байруудын гадна, дотор тал ашиглалтын шаардлага хангахгүй болж, борооны ус гоождог, таазнууд нь нурж байгаа бөгөөд мөөгөнцөртсөн, сантехникийн шугамууд нь хуучирч байнга ус алддаг.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/757 дугаар дүгнэлт, 2018 оны 02-07-093/144 дугаар дүгнэлтээр “Нийтийн орон сууцны барилгын ашиглалтыг зогсоох тухай” акт тогтоосон. Шалгалтаар тус байрнуудын барилгын үндсэн хийц, түүний материалын чанар илт муудаж, бат бэх, тогтворт байдлаа алдсан, нурж болзошгүй, олон нийт болон орчин тойронд онц аюултай байдал үүссэн тул 2018 оны аравдугаар сарын 1-нээс ашиглалтыг бүрэн зогсоох шийдвэр гарсан боловч иргэд одоог хүртэл аюултай орчинд амьдарсаар байгаа юм.
Тус байр нь 1961-1963 онд орон сууцны зориулалтаар модон рам, тоосгон ханатай ашиглалтад орж байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn