Зургаадугаар сарын 30-наас Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Арцатын болон Нүхтийн амны хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана

279

2022 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 7-ныг хүртэл долоо хоног дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна.
Тодруулбал Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Арцатын ам, Нүхтийн амны хэрэглэгчдийн халуун усыг энэ хугацаанд хязгаарлана.
Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх юм байна.
Зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээлэл авах боломжтой гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn