Хан-Уул орчмын хэрэглээний усыг түр хязгаарлана

415
 
Зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 07-ныг хүртэл Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, шинэ яармаг хорооллууд, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчим, Арцтын ам, Нүхтийн амны орчмын  хэрэглэгчдийн усыг түр хязгаарлана.

   Учир нь ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм.

   Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд  өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байна.
Зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn