Мэдээлэл судалгааны төлөөлөгчдийн багийг Д.Цогтбаатар ахална

314



Европын Аюулгүй Байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн 29 дүгээр чуулга уулзалт долдугаар сарын 2-6-ны хооронд ИБУИНХУ-ын Бирмингем хотноо болж байна. ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 29 дүгээр чуулганаар Торгоны замын бүлгээс Мэдээлэл судалгааны төлөөлөгчдийн баг (fact-finding mission) байгуулж, удирдлагаар нь УИХ-ын гишүүн  Д.Цогтбаатарыг томилох шийдвэр гаргажээ.

 

Энэ баг нь Европ, Азийн худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаанд үүсээд буй харилцаа, холбоо, тээвэр логистийн нөхцөл байдлыг газар дээр нь мэдээлэл цуглуулж, үнэлгээ, дүн шинжилгээ боловсруулах юм. 

Багийн бүрэлдэхүүнд ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн ерөнхийлөгч асан хоёр эрхэм зэрэг нэр хүнд, туршлага бүхий өндөр түвшний эрхмүүд орж байна.  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь ЕАБХАБ-ын Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn