Монгол-Орос: Шинэ цагийн түншлэл

294

Цаг хугацааны амаргүй шалгуурыг даван туулсан Монгол, Оросын харилцааны түүх улам эрчимтэй хөгжсөөр байна. Монгол Улс Байгаль нуурын эрэгт болсон Эдийн засгийн чуулга уулзалтанд оролцсон нь Владивосток хотод эдийн засгийн томоохон зорилтуудыг дэвшүүлэхэд ихээхэн түлхэц боллоо! Үзэсгэлэнт нуурын дэргэд дэвшүүлсэн төслүүд үр дүнгээ өгч, маргаашийн харилцааны асар том үүд хаалгыг нээж байна! Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд Монгол Улс сүүлийн нилээд хэдэн жилийн турш идэвхтэй оролцогч, уламжлалт түнш байсаар ирсэн нь ирээдүйн хэдэн арван жилийн томоохон загвар моделийн эхлэлийг тавих таатай алхам болж байна.
Чөлөөт худалдааны журам, хамтарсан аж үйлдвэрийн төслүүдээс гадна талуудын харилцаа жил ирэх тусам улам бэхжсээр байна.
Үүний нэгэн тод жишээ бол Монгол Улс олон улсын томоохон арга хэмжээ болох Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцож байгаа явдал юм. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны харилцан ашигтай харилцааг бий болгох, цаашид улам эрчимжүүлэх, тусалцаа үзүүлэх зорилготой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Дашрамд дурдахад, Монгол Улсаас Сибирь, Алс Дорнодын бүс нутгуудад бараа экспортлох, тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асар их боломж бий болно.
Түүнчлэн Монгол Улс ОХУ-ын иргэдийн Ази, Номхон далайн бүс нутаг руу нислэг үйлдэх агаарын тээврийн төв болох боломжтой.
Мөн «Сибирийн хүч-2» хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлсэнээр «Газпром» олон сая доллар хэмнэх болно. Хөрш зэргэлдээ улс Алс Дорнодын бүх бүс нутагтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Далайд гарцгүй хөрш зэргэлдээх орны бизнесийн төлөөлөлүүд Оросын боомтоор дамжуулан ачаа тээвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна.
Төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, Монгол Улсын Сангийн дэд сайд асан С. Ганхуяг: «Эдийн засгийн чуулга уулзалт бол хөгжлийн төлөөх түншлэлийн яриа хэлэлцээр юм» хэмээн ихэд тодорхой дурджээ.
Дэлхий дахинд эдийн засгийн нилээдгүй өөрчлөлт үргэлжилсээр байна.
-Бид Монгол Улсыг Ази тив дэх басм нэгэн том түнш хэмээн үзэж байгаа. 2025 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд шинэ ололт амжилт, худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудыг бий болгохыг хүсч байна хэмээн С. Глазьев хэлсэн билээ.
Монгол Улс чуулга уулзалтанд оролцох хүсэлтээ илгээсэн анхны улс болов.
Монголчууд үнэнч шударга ахан дүүсийн барилдлагатай ард түмэн билээ. Аугаа Чингис хааны үр сад 20-р зуунд цэргийн эр зориг, мохошгүй тууштай байдал, холбоотны үүргээ үнэнчээр олон удаа харуулсан билээ. 1930-аад онд монгол цэргүүд Улаан армитай хамтран Халхын голын дайнд япончуудыг бут цохин, мөн Аугаа их эх орны дайны үед Монгол Улс Зөвлөлтийн дайчдад хоол хүнс, морьд, дулаан хувцас зэрэг олон зүйлсээр тусалж байсан сайхан түүхтэй ард түмэн билээ. Барууны орнууд Орос Улсыг янз бүрийн хоригийн гогцоонд боомилох оролдлогоо зогсоолгүй өнөөдрийг хүртэл улам хичээсээр байна. Монгол Улс гадны шахалтад үл автан, оросуудыг үзэн ядах бусдын төөрөгдөлд ороогүй билээ.
Дэлхийн тэргүүлэгч хоёр хүчирхэг гүрэнтэй хөрш зэргэлдээ оршдог тус улс нь өнөөгийн Дорно дахины чуулга уулзалтын «Олон туйлт ертөнцийн зам руу» хэмээх уриан дор нэгдсэн билээ. Орчин үеийн ардчилсан Монгол Улс цэргийн блоктой эвсэхгүй байх зарчимд тулгуурласан тэнцвэртэй, хязгаарлагдмал бодлого явуулахыг эрмэлзэж байна. Энэ нь эртний ард түмний олон зуун жилийн мэргэн ухааныг харуулж байна: Монгол Хятадаас, Оросоос болон бусад нөлөө бүхий «хүчний төвөөс» хамгийн сайныг нь өөртөө авдаг. Тиймээс ч «ядуу хамаатан»-ы дүрд хувирдаггүй, мэдлэг, чадвар, туршлага бүхий «сайн зүйлсээ» хамтдаа хуваалцдаг билээ.
Монголчууд уламжлалт нүүдэлчин ард түмний хувьд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд «Замдаа хөдөлцгөөе…» хэмээн уриан дор мордох мөч улам ойртсоор. Өнөөдөр хөрш хоёр гүрэн хөгжлийн шинэ чиглэлийг идэвхтэй тодорхойлон эрэлхийлсээр байгаа бөгөөд энэхүү чиглэл нь нийтлэг,  харилцан ашигтай болох нь гарцаагүй буй за.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn