Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгөв

194

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 11 хорих анги, 5 цагдан хорих байр, Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгуулагад хяналт шалгалт хийж, 1200 орчим хоригдлоос судалгаа авч ажилласан.
Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байруудад хоригдож буй иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж буй эсэхэд хяналт, шалгалт хийж холбогдох эрх бүхий албан тушаалтанд Комиссын Зөвлөмж, Шаардлага хүргүүлээд буй.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбар дахь хүний эрхийн асуудлыг Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах, хорих ял эдлээд суллагдсан иргэдийн нийгэм, эдийн засаг соёлын эрхийн байдалд дүн шинжилгээ хийх, Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх, чадвахжуулах тогтолцоог бэхжүүлэх” зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Тодруулбал, ХЭҮК-т өнгөрсөн 2022 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт 182 гомдол, хүсэлт ирүүлсэн бөгөөд дээрх хяналт, шалгалтын үр дүнд Комиссын гишүүний Шаардлага нэг, Зөвлөмж дөрвийг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, улмаар Зөвлөмж, Шаардлагын биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.
Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 11-ээс 13-ны хооронд үргэлжлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа анги, байгууллага, салбар нэгжийн удирдах ажилтнууд оролцож буй уг нэгдсэн сургалт, зөвлөгөөнд ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболд оролцлоо.
Комиссын гишүүн Б.Энхболд ХЭҮК-оос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбар дахь хүний эрхийн асуудлаар хийж хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээний талаар танилцуулж, улмаар хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгөв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn