Зарим үйлдвэрлэгчид "гандангийн" гэх нэршлийг ашиглан хэвийн боов худалдаалдаг байжээ

306

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвийн боовны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг энэ оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 6-ны өдрүүдэд “Бэлх”, “Бүрэн плаза”, “Бүрд”, “Их тойруу”, Барс-1, Бөмбөгөр зэрэг худалдааны төв болон “Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийд”-ийн “Гандан”, “Гандангийн ширхэнцэг” хэвийн боовны дэлгүүр зэрэг аж ахуй эрхлэгчдийг хамруулан явууллаа.
Хяналт шалгалтаар “Парис бэйкэри”, “Өгөөмж архад”, “Амдэ”, “Сигнал”, “Алтайн илч” ХХК болон “Ширхэнцэг” хэвийн боов үйлдвэрлэгч иргэн нь өөрийн бүтээгдэхүүний хаяг шошгод Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээг авсан Гандантэгчэнлин хийд шашны байгууллагын “Гандангийн”, “Гандангийн шар тостой” гэх нэршлийг ашиглан зах, худалдааны төвүүдээр худалдаалж байсан, мөн үйлдвэрлэл эрхлэгчид нь худалдаалж буй хэвийн боовны хаяг шошгод бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, орц найрлага болон үйлдвэрлэгчийн хаяг байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрлээ.
Иймд хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаартай хугацаатай “Албан шаардлага”-ыг хүргүүллээ. Албан шаардлагын хүрээнд дээрх нэршлийг хэвийн боовны сав баглаа боодлын шошгод ашиглахгүй байх, уг нэршил орсон сурталчилгааны самбаруудыг буулгах, нэршлийг дуу, дүрсний бичлэг зэрэг аливаа хэлбэрээр ашигласан сурталчилгаа явуулахгүй байх, “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошголтод тавигдах шаардлага” MNS664852016 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах бөгөөд зөрчлөө арилгасан талаар хариу ирүүлэхийг даалгажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn