Хан-Уул дүүрэгт 2022-2023 онд зургаан сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно

224


Хан-Уул дүүрэгт өдрөөс өдөрт хүн ам өсөн нэмэгдсээр 209,524 хүн амтай, 56,874 өрхтэй болсон байна.  Үүнийгээ дагаад байшин хороолол, барилга байгууламж нэмэгдэж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжний асуудал нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг болсон. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч 2022-2023 онд Хан-Уул дүүрэгт зургаан сургууль, есөн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс яармаг, нисэхэд нийт гурван сургууль, таван цэцэрлэг ашиглалтад орноЯармаг, Нисэх чиглэл рүү хүн амын нягтаршил нэмэгдсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь 4, 23, 24 дүгээр хороод болон гурав хуваагдсан. Дүүргийн 23 дугаар хороонд 450 хүүхдийн багтаамжтай 308 дугаар шинэ цэцэрлэг ашиглалтад орж хүүхэд багчуудаа хүлээн авахад бэлэн болсон бол 24 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэг энэ оны IV улиралд ашиглалтад орохоор дотор заслын ажил хийгдэж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН БҮС БУЮУ 12,13,14 ДҮГЭЭР ХОРООНЫ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД 100 ХУВЬ ХАМРАГДАНА
Дүүргийн алслагдсан бүс болох 12, 13,14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэгийн 3 цогцолбор ашиглалтад орж, хамран сургах тойргийн бүх хүүхдүүд сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсон. Тодруулбал 13 дугаар хороонд 360 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн анги танхим, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг бүрдүүлсэн тохижилттой гэдгээрээ онцлог юм. Мөн 12 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай 10 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад тус тус орно.
Хууль бусаар олгогдсон газрын эрхийг цуглуулж, хоёр байршилд 500 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг барих барилгын ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрх ашгийг зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар олгогдсон 10 гаруй газрын эрхийг цуцлуулан сургууль цэцэрлэгийн хүртээмж муу 2 байршилд 500 хүүхдийн ортой цэцэрлэг барих барилгын ажлыг эхүүлсэн. Тухайлбал 15 дугаар хороонд 200 хүүхдийн ортой цэцэрлэг, 16 дугаар хороонд Буянт-Ухаа 1 хорооллын хүүхэд багачуудыг хүлээн авах 200 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил тус тус эхэлж, оны дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
3

4



  3

4




2022-2023 онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэг:Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлхийг зорин ажиллаж буй. Уг ажлын хүрээнд 2022-2023 онд зургаан сургууль, есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орно
– 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн өргөтгөл
– 12 дугаар хороо, 640 хүүхдийн суудалтай 10 дугаар сургууль
– 13 дугаар хороо, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
– 19 дүгээр хороо, 115 дугаар сургуулийн барилгын өргөтгөл
– 21 дүгээр хороо, 960 хүүхдийн суудалтай сургууль
– 21 дүгээр хороо, 1200 хүүхдийн суудалтай Буянт-Ухаа 2 хорооллын цогцолбор сургууль
– 3 дугаар хороо, 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
– 5 дугаар хороо, 71 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
– 9 дүгээр хороо, 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
– 13 дугаар хороо, цэцэрлэгийн цогцолбор
– 15 дугаар хороо, 200 ортой цэцэрлэг
– 16 дугаар хороо, 200 ортой цэцэрлэг
– 20 дугаар хороо, 240 ортой цэцэрлэг
– 23 дугаар хороо, 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг
– 24 дүгээр хороо, 200 ортой цэцэрлэг тус тус шинээр ашиглалтад орно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn