Хан-Уул дүүрэгт гурван шинэ эмнэлэг ашиглалтад орлоо

544

2017-2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их бүтээн байгуулалт өрнөсөн жил болон үргэлжилж байна. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Үүний нэг тод жишээ Монголд хамгийн том Нийслэлийн эх, хүүхдийн 300 ортой эмнэлэг ашиглалтад орлоо.
Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн долоон блок, найман давхартай юм. Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийт 681 эм, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, 22 тасагтайгаар иргэд, олон нийтэд үйлчилж байна.
Түүнчлэн тус дүүрэгт хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад орлоо. Үүнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 ортой 3 давхар хүүхдийн эмнэлэг болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасаг нээгдлээ. 2 хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор харьяа дүүргийн 0-16 насны 60.000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсон.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинэ барилгын ажил үргэлжилж байна. Тун удахгүй энэ оны IV улиралд 2 өрхийн эмнэлэг ашиглалтад орно. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх 9 өрхийн эмнэлэгт их засвар, шинэчлэл хийж,  гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn